sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /Voice of Russia/. Дөрвөн хөл, дөрвөн гартай хүү төрснөөр Энэтхэгийн зүүн нутгийн Бариупур хотын гудамжуудад үймээн үүсчээ. Хотын оршин суугчид түүнийг бурхны хойд дүр гэж үзэж байна.

Түүнийг “Бурхны хүү” гэж нэрлэсэн бөгөөд хүүг харахын тулд Баруун Бенгал мужийн тус хот руу мужийн өнцөг булан бүрээс хүмүүс очиж байгаа гэнэ.

“Хотын гудамжуудад хэдэн зуун хүн уйлж, эмнэлэгт хүргэхийг шаардаж байна. Бид цугласан олон хүнийг хянахаар тэмцэж байна” гэж тус хотын цагдаа нар гомдол мэдүүлжээ.

Хүүгийн төрөхийн эмгэг болох илүү хоёр хөл, хоёр гар нь дутуу бүрэлдсэн сиамын ихрийн үлдэгдэл аж.

Гэр бүлийнхэн нь энэ хүүг найман мөчтэйгөөр дүрслэгдсэн, Хинду бурхны хүү Брахмаг гэж үзэж байгаа гэнэ.

Г.Доржханд

Эх сурвалж: