sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчний оноштойгоор АНУ-ын Нью-Йорк хотод эмнэлэгт хүргэгдсэн эрэгтэйд шинжилгээ хийсний дараа түүнээс вирусийн халдвар илрээгүй байна. Энэ тухай түүнийг хэвтүүлсэн Манхэттений “Bellevue” эмнэлгийн төлөөлөгчид мэдээлжээ.

Гэхдээ давтан шинжилгээ хийх учир тэрбээр эмнэлэгт хэд хоног хэвтэнэ гэж эмнэлгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Нью-Йорк хотын Эрүүл мэндийн газрын урьд нь хийсэн мэдэгдлээс үзвэл, уг эрэгтэй Мали улсад саяхан зорчоод иржээ.

Түүний нэр болон насыг нь нууцалсан байна. Үхлийн аюултай вирусийн халдварыг Сьерра-Леон улсад авч, АНУ-д эмчлүүлэхээр хүргэгдсэн мэс заслын эмч Мартин Сэлиа Небраск муж улсын Омаха хотын эмнэлгийн төвд даваа гарагт нас барсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Баруун Африкийн орнуудад “Эбола” вирусийн халдвараар нас барсан хүний тоо 5400 давсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: