sonin.mn

ПАРИС. /АР/. Францын нийслэл Парис хотын Елисейн өргөн чөлөө дагуу уламжлал ёсоор зул сарын гэрлийг асааж эхэллээ.

Энэ нь тус хотын гол өргөн чөлөө юм. Хоёр км урт энэ өргөн чөлөө  дагуу өчигдөр орой нийт 800 мянган гэрлийн чийдэн асаажээ.

2007 оноос хойш LED чийдэн ашиглаж эхэлсэн аж. Энэ оны шоуны эрчим хүчний хэрэглээ найман жилийн өмнөх шоуны эрчим хүчний хэрэглээний ердөө хоёрхон хувьтай тэнцэх төлөвтэй байна.

Гэрлэн чимэглэлийг харахаар олон хүн цуглаж, зураг авч байжээ. Елисейн гэрлэн чимэглэлийг асааснаар зул сарын баярын уур амьсгал ордог гэж хүүхэдтэйгээ явж байсан үзэгчдийн нэг нь хэлсэн байна.

Үүнийг 26 сая орчим хүн очиж үзнэ гэж тооцоолж байгаа аж. Ирэх оны нэгдүгээр сарын 7 хүртэл гэрэл асаалттай байна.

Г.Доржханд

Эх сурвалж: