sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Кубын Гуантанамо дахь Америкийн тэнгисийн цэргийн баазын шоронгийн нэмээд таван хоригдлыг суллаж, гадаадад шилжүүлсэн тухай Америкийн хэвлэлд мэдээлснийг тус улсын Батлан хамгаалах яам нотолжээ.

Пентагоны хэвлэлийн албанаас пүрэв гарагт мэдээлснээр, гурван хоригдлыг Гүржид, өөр хоёрыг Словакт шилжүүлэн өгсөн байна. Шилжүүлэн өгсөн хоригдлуудын дөрөв нь Йемений, нэг нь Тунисийн иргэн бөгөөд 31-48 насны хүмүүс ажээ.

Обамагийн Засгийн газар бүр 2009 онд хоригдлуудыг бүгдийг суллахаар шийдсэн байна. Урьд нь энэ тухай Америкийн Флорида муж улсын “Miami Herald” сонинд мэдээлжээ.

Тус сонинд тэмдэглэснээр, Пентагоны эрх баригчид Гуантанамогийн шоронгоос хоригдлуудыг удахгүй олноор нь суллахаар бэлтгэж байгаа аж.

АНУ-ын Батлан хамгаалах яамны тэмдэглэснээр, Куба дахь шоронд одоогийн байдлаар 143 хүн хоригдож байна. Хоригдлуудын дийлэнхийг АНУ-ын терроризмтой тэмцэх ажиллагааны хүрээнд Афганистанд баривчилжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: