sonin.mn

ЛОНДОН. /NHK/.  Британид террорист халдлага үйлдэх хуйвалдаанд оролцсон гэж гурван этгээдийг яллаж байна.

Шотландын ЦЕГ 11 дүгээр сарын 6-нд энэ гурван хүнийг баривчилжээ. Тэд 19, 21, 27 настай бөгөөд Лондон болон тус хотын захын дүүргийнх аж.

Британийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, тэд лалын шашинтан гэнэ.  Энэ гурван хүн Британийн төрийн байгууллагын гишүүний толгойг авна гэж заналхийлсэн хэрэгт холбоотой гэж пүрэв гарагт болсон шүүх хурлын үеэр хэлжээ.

Британийн Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард терроризмын аюул заналхийллийн түвшнээ таван түвшний хоёр дахь руу шилжүүлэн өндөрсгөсөн байна.

Лондоны цагдаа нар болон бусад хүнийг буудсан хэргээр өнгөрсөн сард таван хүнийг ялласан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: