sonin.mn

МАДРИД. /ВВС/. Альбагийн гүнгийн гэргий, Испанийн хамгийн баян эмэгтэй, хамгийн этгээд алдартнуудын нэг 88 насандаа улсынхаа Севилье хотод таалал төгсчээ.

Мария-дель-Росарио Каяетана Фитз-Жеймс нь бусад язгууртнаас илүү олон цол гуншинтай бөгөөд ордон, их хэмжээний хөрөнгө болон Гойи, Веласкеса нарын уран зургуудыг эзэмшдэг байсан байна.

Тэрбээр өвчний улмаас пүрэв гарагт гэртээ таалал төгссөн аж. Түүнд өөрөөс нь 25 насаар залуу нөхөр Альфонсо Диез нь гурван жилийн амьдрал бэлэглэж байжээ.

Альбагийн гүнгийн гэргий нь Испанийн хамгийн эртний сурвалжит гэр бүлүүдийн тэргүүн байсан юм. Түүнийг шарилыг Севильегийн хотын зөвлөлийн байранд аваачиж, хамаатан садан болон ихэс дээдэс хүндэтгэл үзүүлжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: