sonin.mn

НҮБ. /Xinhua/. Хүүхдүүдэд тулгамдаж буй гол асуудлыг шийдвэрлэх болон хамгийн эмзэг бүлэгт шинэ санаа гарган хэрэгжүүлэхийг НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ уриаллаа.

Хүүхдийн эрхийн тухай Конвенцын 25 жилийн ойг ЮНИСЕФ тэмдэглэн, дэлхийн хүүхдийн байдлын тухай тайлан гаргаж, засгийн газрууд, хөгжлийн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, идэвхтнүүд болон хамтын нийгэмлэгүүдийг шинэ санаан дээр хамтран ажиллахыг уриалжээ.

Уг шинэ санаа орон нутгийн түвшинд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүүхдүүдийг үйлчилгээ, боломжуудаар хангахад тусалж байна гэж "Ирээдүйг дахин төлөвлөе: хүүхэд бүрийн төлөө шинэ санаа" тайланд дурджээ.

Тайланд, хамгийн эмзэг хүүхдүүдийн төлөөх үйлсийг дээд зэргээр идэвхжүүлж, ядуу болон эмзэг хүмүүсийн бодит амьдрал болон хэрэгтэй зүйлийг сайн ойлгосны үндсэн дээр шинэлэг шийдлийг тэдгээр хүмүүсийн төлөө хэрэгжүүлэх ёстой гэжээ.

НҮБ-ын статистик үзүүлэлт нь байдал тэгш бус байгааг харуулжээ. Таван наснаас доош хамгийн баян хүүхдүүдийн 79 хувь төрөлтөө бүртгүүлсэн байдаг бол хамгийн ядуу хүүхдүүдийн 51 хувь нь л төрсний гэрчилгээтэй байдаг аж. Дэлхийн хамгийн баян хүүхдүүдийн 20 хувь болон хамгийн ядуу хүүхдүүдийн 20 хувийг харьцуулахад, ядуу хүүхдүүд өлөн зэлмэн байдалтай, таван нас хүрээгүй байхдаа эндэх нь хоёр дахин их байх хандлагатай байна.

Тэгш бус байдал нь хүн төрөлхтний адил хуучирсан ойлголт боловч энэ нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийг жолоодогч шинэ санаа юм гэж ЮНИСЕФ-ын гүйцэтгэх захирал Энтони Лейк мэдэгджээ.

Хүүхдүүд болон залуучууд бол угаасаа шинийг санаачлагчид байдаг. Тэд харилцаандаа тулгарсан сорилтыг маш их эмзгээр хүлээн авч, сайтар ухамсарладаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх чадамжийг нь хөгжүүлэхэд тусалдаг гол зүйл бол тэдний бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх юм гэж тэрбээр мэдэгджээ.

НҮБ Хүүхдийн эрхийн тухай Конвенцыг 1989 онд баталжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: