Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын тамга шилжүүлэх ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд боллоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт баяр хүргэн хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдсон Ч.Сайханбилэгийн ажилд нь амжилт хүсье. Таныг улс орныхоо эрх ашгийн төлөө хариуцлагатай, хууль, ёсзүйг дээдлэн, бусадтай гар нийлж, шуурхай, нээлттэй ажиллаж чадна гэдэгт бид итгэлтэй байна” гэв.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва нар шинээр томилогдсон Ерөнхий сайдад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Сэтгэгдэл0
Шинэ ерөнхий сайдын томилгоо ямарч нэр хүндгүй болж байна Элбэгдоржын дотны нөхөр болохоор ямар ч байсан ногоон гэрлээр ерөнхий сайд болж тамга гардах юмаа Яаж ажиллахыг нь л харах болж дээ Гэхдээ Элбэгдорж нь удирдах байлгүй
mash saihan bainaa ongtei xaragdaj b,na amjilt
naad muu novshiig xeleeggyi jm shyy shine eronhii saidiig gaihamshig bajr xyrgii
Буруу сонголтоос ямар үр дүнд хүрэхийг харах л үлдэх шив дээ.Хэт их өр,ядуурсан ард иргэд...Хэлэх үг алга даа