Эрх чөлөө, тусгаар тогтнол гэхээсээ илүү өнгө мөнгөнд шунаж хэн нэгнийг, аль нэг улсыг сургаар-хүний амаар шүтэн бишрэх эсвэл үзэн ядаж туйлшрах нь өнөөгийн ардчилсан, зах зээлжсэн, гүнзгий өрөнд унасан монголчуудын хүнд эмгэг юм
2014 оны 11-р сарын 10-наас ОХУлсын телевизийн 1-р суваг "ОРТ" -аар Холливудын нэрт кино найруулагч, Оскарын 3 удаагийн шагналт Оливер Стоуны "АНУлсын яригдаагүй түүх" нэртэй 10 ангит цуврал баримтат кино гарч эхлээд байгаа. Өчигдөр, бүтэн сайны орой Улаанбаатарын цагаар 23.00 цагаас II анги /дэлхийн 2-р дайны үеийг хамарсан/ нь гарсан. Нэрт кино найруулагч Оливер Стоун олонд алдаршсан, нийгэм-улстөрийн хурц асуудлуудаар олон кино бүтээлүүд туурвиж ирсэн бөгөөд тэрбээр зөвхөн АНУлсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оюуны сэхээтэн юм.
Тэрээр хожим баримтат кино болгож бүтээсэн "АНУлсын яригдаагүй түүх" баримтат номоо Америкийн түүх судлаач Питер Кузниктэй хамтран бичсэн ажээ. Энэ баримтат киног 2008 онд гарснаас нь хойш дэлхийн олон орны ТВ-ын компаниуд албан ёсны эрхийг нь авсан бөгөөд ОХУлс 2014 онд албан ёсны эрхийг нь авсан байна.
OPT ТВ-д Оливер Стоуны өгсөн ярилцлага
Орчуулга:
Сурвалжлагч: Та энэ баримтат киноны цувралаа америкийн ард түмэнд зориулж тэд нарт жинхэнэ түүхийг нь - яригддаггүй түүхийн тэр хуудсуудынх нь тухай ярьж өгөх зорилгоор хийсэн гэж байна. Та ямар зорилгоор, юуны төлөө энэ бүхнийг хийж байгаа юм бэ?
Оливер Стоун: - 1950-иад 1960-иад онд, намайг дунд сургуульд сурч байхад бидэнд зааж байсан тэр түүх бол маш өнгөц, [хуурамч] түүх байсан. Би одоо 3 хүүхэдтэй, тэд маань 1980-аад онд, 1990-ээд онд, 2000-аад онд үзэж судалж байсан, тэдэнд зааж байсан тэр түүх бас л маш өнгөцхөн хуурамч хэвээр байсан. Намайг сурагч байхад олон зүйлийг бараг зөв, үнэнд ойрхон ярьж заадаг байсаан, гэвч бидэнд зааж ойлгуулж байсан тэр түүхээс маш олон түүхэн баримтуудыг зүгээр л аваад хаячихсан, тийм нэг засч янзалчихсан түүх байсан юм! Энэ бол чулууг дээрээс нь өнгөцхөн хараад л харин түүний дор юу байгааг огт анзаарахгүй өнгөрөхтэй яг ижил юм. Одоо Америкт бараг хэн ч Түүхээ сонирхдоггүй болгочихсон. Жишээлбэл, өнөөгийн америкчууд дэлхийн II дайны жинхэнэ бодит тэр түүхийг бараг мэддэггүй. Харин танайд, Орост дэлхийн II дайны тухай бодит үнэнд илүү ойрхон, Гитлерийн нацизмыг даран сөнөөхөд холбоотон гүрнүүдийн дотроос ЗХУлс хамгийн агуу их гавъяа байгуулж шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн тухай илүү үнэн зөв түүхийг зааж байна гэж би бодож байна.
Харин манай Америкийн түүх бол гуйвуулж засч янзалчихсан, олон зүйлийн тухай зүгээр л огт дурьддаггүй, хэзээ ч ярьдаггүй, ер нь маш их үзэл сурталжсан түүх юм. Жишээлбэл, жирийн америкчууд бид нар дэлхийн II дайн дуусч байхад яагаад атомын бөмбөг хаясан тухай тэр түүхийн бодит нөхцөл байдлын талаар бараг юу ч мэддэггүй. Япон улс дээр атомын 2 бөмбөг хаясан тэр шалтгаан нь Японыг даран ялахад байсан юм биш ээ, Япон улс тэртэй тэргүй ялагдчихсан байсан шүү дээ. Америкчууд бидний үүнийг хийсэн гол шалтгаан цаад сэдэл бол дэлхийн II дайны дараа бүрэлдэх гэж байсан дэлхий дахины дэг журмыг бид хүчирхийллийн үндсэн дээр өөрсөддөө тааруулж байгуулах гэсэн зорилго байсан юм.
/Одоо АНУлс манай гаригийн хамгийн их - 18,8 их наяд долларын өртэй улс бөгөөд харин дэлхийн бүх улс орнуудын батлан хамгаалах жилийн төсвүүдийн нийлбэрээс ч их мөнгийг нэг жилд цэргийн зардалдаа зарцуулж одоо дэлхий даяар 1000 орчим цэргийн баазууд, эрүү шүүлттэй нууц шоронгууд, биологийн зэвсгийн лабораториудтай байгаа... яагаад вэ, ямар зорилгоор тэр вэ... "таагаарай" /
Америкчууд бид тэр үед цэрэг дайны ямар ч шаардлага байхгүй байсныг үл хэрэгсэн Японы энхийн хоёр хот дээр атомын бөмбөг хаяснаараа ЗХУлсад "Бид дэлхийн энэ дайны дараа дэлхийд дангаар ноёрхох хэт гүрэн болох төлөвлөгөөтэй байгаа. Ийм учраас атомын бөмбөгтэй болсон бид л үүнээс хойш энэ дэлхий дээрхи бүх улсыг захирч байх болно" гэж шууд зарласан хэрэг байсан юм. Харин Америкийн жирийн иргэд энэ бүхний тухай юу ч мэддэггүй юм, учир нь тэдэнд энэ тухай хэн ч хэзээ ч ярьж хэлж байгаагүй учраас тэр ээ! Манай боловсрол ер нь маш улстөржсөн байдаг. Хүмүүст өгч байгаа тэр боловсрол гэгч бол манайхны улстөрийн бодлого нь юм. Баримтат кинонууд болон сургалтын хөтөлбөрүүд маань зөвхөн улстөрийн бодлогоор л сэдэлжсэн байдаг.
Манай дунд сургуулиудад сургуулийн зөвлөл гэдэг байгууллага бүрэн ноёрхож засаглаж байдаг. Техасаас аваад Калифорни хүртэлх бүх штатуудын ахлах сургуулиудад тэд л ноёрхож байдаг. Чухамдаа энэ сургуулийн зөвлөлүүд л дээрээс өгсөн командаар 1946 оноос эхлэн сайн найзууд холбоотон байсан оросуудыг "Америкийг нураан устгахыг хүсч байгаа муу залуус" болгон заалгаж зүгээр л нэрийг нь яг эсрэгээр өөрчилж орхисон юм даа. Би ч гэсэн энэхүү суртал ухуулгынх нь золиос болж оросууд эсвэл хятадууд, ер нь хэн ч бай хамаагүй, энэ муу коммунистууд л дэлхийд ноёрхлоо тогтоох гэж оролдож байгаа юм байна гэдэг үлгэрт нь бүрэн итгэж өссөөн! Харамсалтай нь, америкийн бүх хүүхдүүд яг ийм уур амьсгал дунд, ийм ойлголт төсөөлөлтэй өсч байсаан. Энэхүү уур амьсгал лав 1991 он хүртэл үргэлжилсэн дээ. Горбачёв буулт хийснээрээ мэдээж хэрэг дэлхий дахинг бүр гайхшруулж орхисон доо?! Дундаж настай миний хувьд энэ бүхэн бол үнэхээр итгэмээргүй байсан шүү. Бүр эргэн тойронд энхтайвны хавар ирж байгаа мэт, агаар хүртэл өөр болчихсон байсан...
Гэвч 1991 онд Зөвлөлтийн эзэнт гүрэн задран унасны дараа АНУлс тайвширч урьд нь түүний эсрэг хийж байсан бүхнээ орхисон уу? Энхтайван, тайван байдал тогтсонд америкчууд сэтгэл ханаж түрэмгий зангаа татсан уу? Үгүй шүү дээ!
Тэр цагаас хойш НАТО Дорно зүг хүч түрэн өргөжиж 1991 онд Горбачёв-Буш нар тохиролцож байсан тэр тохиролцоогоо америкчууд зөрчиж одоогоор ОХУлсыг тойрсон 13 улсыг НАТО бүрэлдэхүүндээ оруулж залгиад байгаа. Ийнхүү америкчууд ОХУлсыг бүх талаас нь бүслэн авахыг санаархаж байна. Үүний хамгийн сүүлчийн улсууд нь Украйн бас Гүрж болоод байна...
[НАТО 1949 онд анх байгуулагдахад анхны удирдагчид нь өчигдөрхөн Гитлерийн армид дээд тушаалын офицерууд байсан боловч АНУ ба Канадад оргон гарсан байсан цэргийн гэмт хэрэгтнүүд - нацистууд байсан байна. Бүүр хожим 1955 онд Варшавын гэрээний цэрэг улстөрийн блокыг НАТО-гийн эсрэг геоулстөрийн хүчний тэнцвэрийг хангах, энхтайвныг хангаж байх зорилгоор байгуулсан түүхтэй - Орч./
Рузвельт нас барахаасаа 4 сарын өмнө Черчиллд ярихдаа бид ЗХУлсын тухайд арай дэндүүлж байгаагаа хүлээн зөвшөөрч энэ байдлыг цаашид дэврээх бус харин ч аль болох маш багасгах хэрэгтэй байна гэж ярьж байсан байдаг. Гэвч удалгүй Рузвельт нас нөхцсөн дөө...
Сурвалжлагч: Хэрэв Рузвельт оросуудтай тохиролцож болно гэж мэдэгдэж байсан юм бол яагаад тэр үед ч, өнөө үед ч энэ боломжийг америкчууд үгүйсгэсээр ирсэн юм бэ?
Оливер Стоун: Оросууд ер нь дипломат харьцаанд маш хүчтэй гэж би боддог. Жишээ нь, танай Лавров маш ухаалаг хүн. Та бүхэн ямар нэг үзэл сурталд баригдаагүй улстөрийн бодлогод суралцаж байгаа. Та нар одоо коммунистууд биш шүү дээ, танай улс одоо хагас капиталист улс. Ийм учраас бид нар хэзээд эдийн засгийн зөвшилцөлд хүрч чадна гэж бодож байна. Америкчууд бид Оростой яг Германтай, Италитай адилхан эдийн засгийн худалдаа наймаа хийж болох шүү дээ. Орос ч гэсэн Хятадтай, Евразийн бусад улсуудтай худалдаа хийж болно шүү дээ. Саяхан Орос Сирийн асуудал дээр Обамад нүүрээ авч гарах боломжийг олгосон, бас Ираны асуудал дээр ч ялгаагүй чухал үүрэг гүйцэтгэсэн. Иймээс ОХУлс дэлхийн энхтайвны үйл хэрэгт том үүрэг роль гүйцэтгэж байгаа. Хэрэв дэлхийн энэ улсууд өөр өөрийн өвөрмөц соёл иргэншил, зан заншил уламжлалтай бол америкчууд бид тэдэнд өөрсдөөрөө байх боломжийг олгох нь зөв шүү дээ. Хятадад ч мөн ялгаагүй ээ.
Гэвч 1991 оноос АНУлсад неоконсерваторууд засгийн эрхэнд давамгайлах болж тэд АНУлс дэлхийд ноёрхогч цорын ганц хэт гүрэн байх ёстой, өөрөөр хэлбэл тэд нар дэлхий дахинг дангаараа захиран эрхшээж байх ёстой гэж зарласан шүү дээ. Одоо америкийн тодорхой бүлэглэл хүчнүүд дэлхий дахины байгалийн болон хүн хүчний бүх нөөц баялагийг дангаараа захиран эрхшээл хяналтандаа оруулахыг хүсч байгаа ба иймээс тэднийг сөрөн зогсож чадах чадавхитай ОХУлс ба Хятадын ямар нэг нөлөөг бүрэн үгүй хийхийг тэд чармайж байна.
Америкийн неоконсерваторууд энэ дэлхий дээр тэдэнтэй өрсөлдөхүйц шинэ өрсөлдөгч гарч ирэх боломжийг хэзээ ч хэнд ч яасан ч олгохгүй гэж зарладаг. Энэ бол тэдний хэтийн санааг илтгэх хамгийн гол тулгуур үгс нь юм. Энэ үгийг тэд 1998 онд ил тод хэлсэн бөгөөд энэ нь тэр үеийн Буш-Чейни нарын явуулж байсан тэр бодлогыг яг бүрэн илтгэж байсан юм. Дараа нь тэд Ойрхи Дорнодыг өөрийн бодлогод нийцүүлэн өөрчлөхийг шийдсэн. Энэ бол жинхэнэ сүйрэл байсаан. Тэд 7 улсад төрийн эргэлт зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан. Үүнд хамгийн гол бай нь Иран улс байсан. Тэд энэ улсуудад төрийн эргэлт зохион байгуулж бүх зүйлийг нь эмх замбараагүй болгож улс орныг нь бүрэн самарсан байгаа. Америкийн неокон-ууд ингэж эмх замбараагүй байдлын эзэрхэг гүрнээ байгуулсан юм. Манай жирийн иргэд энэ бүх түүхийг сайн мэддэггүй учир АНУлс дэлхийн II дайнаас хойш юу хийж ирснийг ойлгохгүй байгаа гэж би бодохгүй байна. Учир нь америкийн ард түмэнд энэхүү түүхээ олж мэдэх материал зүгээр л байдаггүй юм аа!
Сурвалжлагч: Орост "түүхээ мэддэггүй ард түмэнд ирээдүй байхгүй" гэж ярьдаг. Ийм учраас манайд түүхийн хичээл бол хамгийн чухал хичээлүүдийн нэг. Харин Обама америкчууд бид нар онцгой бүрэн эрхт хосгүй ард түмэн, учир нь Бурхан бидэнтэй хамт байдаг гэж зарлаж байгаа. Ийм учраас тэд юу хүсснээ дуртайгаа ингэж хийж байгаа хэрэг үү?
Оливер Стоун: Тийм ээ, америкчууд бид ингэж ярьдаг, Бурхан бидний хийж байгаа бүх зүйлийг зөвшөөрдөг гэж бид [өөрсдийгөө зөвтгөдөг] итгэдэг. Бурхан байхгүй гэж үү дээ. Америкчууд өөрсдийгөө бусдаас илүү, онцгой эрхтэй улс гэж батлахын тулд бид Бурхан бидэнтэй хамт гэж дэндүү олон удаа ярьдаг нь үнээн!... Үүнд Рейган ч итгэж байсан. Зарчмын хувьд, энэ бол ярихад гоё түүх ч, харин үнэн бас зөв зүйл биш ээ! Эзэрхэг гүрнүүд үүсэн гарч ирдэг ч хожим бүгд задран унадаг шүү дээ. Америкийг ч энэ үнэн тойрохгүй ээ. Америк одоо атомын бөмбөгтэй, энэ гариг дээрхи бүх хүмүүсийг сэм тагнан чагнаж чаддаг, атомын бөмбгөөрөө энэ дэлхийг дэлбэлж ч чаднаа. Гэсэн хэдий ч тэгвэл бид чинь өөрсдөө хаана амьдрах вэ?
Ийм бодол Джон Кеннедийн толгойд ч орж ирж байсаан. Учир нь тэр ерөнхийлөгч байх үед америкийн атомын зэвсэглэл оргилдоо хүрч байсан юм. Тэр энэ бүхнийг хараад шал тэнэг утгагүй юм гэдгийг ойлгож Хрущевтэй хэд хэдэн удаа хэлэлцээр хийсний үр дүнд Хүйтэн дайнд жаахан дулаарал эхэлсэн түүхтэй. Гэвч дараахан нь ерөнхийлөгч Кеннедийг алчихсан юм даа?!.
Сурвалжлагч: Америк өөрийгөө хэт их гүрэн гэдэг, ингэж ч аашилдаг. Гэвч энэ нь бодит байдалтай дандаа нийцдэггүй. Та үүнийг юу гэж боддог вэ?
Оливер Стоун: Энэ бол үнэхээр том асуудал шүү. Би Америкийн гадаад бодлогыг ойлгодоггүй. Та үнэхээр чухал сэдвийг хөндлөө. Америкчууд бид Израиль, Саудын Аравитай холбоотнууд. Бид ингэж Ойрхи Дорнодын харгис дарангуйлагчдыг дэмжин тусалдаг. Манай тэр холбоотнууд жишээлбэл Ираны эсрэг байвал бид яагаад Ираны эсрэг байх ёстой юм бэ гэсэн асуултыг хэн ч тавьдаггүй. Яагаад америкчууд бид өөрсдийн ийм алхамуудаа дандаа терроризмоор зөвтгөж байдаг юм бэ? Бид өөрсдөө терроризм үйлдэж байгаа ч үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Бид чинь өөрсдөө энэ терроризм гэгчийг бий болгосон улс шүү дээ!
Сурвалжлагч: Үүний хамгийн сүүлчийн жишээ бол ИГИЛ-Ирак Левантын лалын улс гэгч болоод байгаа.
Оливер Стоун: Тийм ээ. Энэ бол хамгийн шинэхэн жишээ. Үүнээс өмнө нь бид Бен Ладены нэрийг ашиглаж энэ кампанит ажлаа явуулж байсан. Үнэндээ америкчууд бид Бен Ладеныг өөрсдөө зэвсэглэж Ойрхи Дорнодыг зэвсгээр үерлүүлж энэ нутгийг дайны голомт болгож байсан шүү дээ. Америкчууд бид нар л Афганистанд джихадуудыг зэвсэглэж оросуудын эсрэг турхирч байсан. Бид л Саддам Хусейнд зэвсэг худалдаж байсан шүү дээ. Америкчууд бид дандаа зэвсгийн наймаагаа хийж хамгийн муу хүмүүсийг зэвсэглэж байсан юм.
Сурвалжлагч: Харин одоо болохоор, хамгийн гол нь ОХУлсын л эсрэг байвал хамаагүй Украйны ямар ч [фашист] дэглэмийг дэмжих болно гэж америкчууд мэдэгдэж байгаа. Энэ чинь жирийн украйнчуудын эсрэг бас Оросын эсрэг гэсэн үг шүү дээ.
Оливер Стоун: Америкчууд бид төрийн эргэлт зохион байгуулж гаршсан улс. АНУлс бусад улс орнуудад төр засгийг нь түлхэн унагахдаа гаргуун. Бүүр 1950-иад оноос Аллен Даллес, Дуайт Эйзенхаур зэрэг ноёдууд үүнийг хийж эхэлсэн юм. Тэд ийм ажил олныг хийсээн. Үнэхээр гаршсан гэж хэлж болно. Харин жирийн америкчууд эрх баригчид нь Индонези, Иран, Гватемалид, Латин Америкт төрийн эргэлтүүд зохион байгуулсныг энэ олон жил юу ч мэдэхгүй байсан. Америкчууд биднийг ийм зүйл хийж байгааг маань илчилж байсан боловч бид 1973 онд Чилид төрийн эргэлт зохион байгуулж Альендагийн социалист засгийн газрыг түлхэн унагасан шүү дээ.
Вьетнамын дайнд АНУлс албан ёсоор ялагдсан гэх боловч үнэндээ бол олон талаараа ялсан юм. Учир нь Азийн улс орнууд АНУлс тэднийг бөмбөгдөхөд бэлэн байгааг ойлгож маш их айн болгоомжилж байсан учир бидэнтэй өрсөлдөхүйц улс гүрэн тэндээс гарч ирж чадахгүй болсон байсан. Ийм бодлого явуулахыг шахаж шаардаж байсан шалтгаан бол манай капиталист эдийн засаг байсан юм. Энэ эдийн засгийн цаад мөн чанар биднийг бүх мөнгөө зэвсэглэлд, армид, цэргийн баазуудад хийхийг шаардаж байсан...
Манай неоконсерваторуудын 1990-ээд оноос хойш явуулж байгаа "Америкийн эрин зуун" гэдэг бодлого бол тэд дэлхийн хаана ч Америктай өрсөлдөхүйц улс гүрэн үүсч гарч ирэх боломжийг хэнд ч хэзээ ч олгохгүй, цаашид тэд энэ дэлхий дээр дангаараа эзэрхэж байх болно гэсэн бодлого, үйл ажиллагаа юм. Энэ зорилгоо тэд хэзээ ч ил тод ярьж хэлэлцэж байгаагүй ч америкийн бүх улстөрчид үүнийг аксиом мэт хүлээн авсан юм.
9/11-ны үйл явдал бол энэхүү бодлогынх нь халхавч төдий юм. Үүгээр шалтаг халхавч хийж Америкийн эрх баригчид Хятадад ч, ОХУлсад ч хүчирхэгжиж гарч ирэх боломж олгохгүй байхын тулд бүх зүйлийг хийж байгаа. Америкчууд бид одоо Хятадын бүх том төслүүдэд саад тотгор учруулж бас Оросын эдийн засгийн үр ашигтай байдлыг бууруулахыг чармайж байна. Манай неоконсерваторууд америкийн далд хяналтанд орсон дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар либерал ардчилагчдыг ч энэ тал дээр бол ардаа хол хаясан гэж би бодож байна. Тэд ер нь ОХУлсын газар нутгийг булаан эзлэж болно, НАТО Орост дайран орж болно, сөрөг хүчинд нь гаднаас нь мөнгө цутгаж төрийн эргэлт хийж төр засгийг нь өөрсдийн тавиулуудаар сольж болно, Оросын лидерийг сольсноор тусгаар тогтнолынхоо төлөө явуулж байгаа ОХУлсын бодлогыг өөрчилж болно гэж үзэж байгаа. Тэд ингэж бодож сэтгэж үйл хөдлөлөө хийж байгаа нь эргээд Америкт өөрт нь маш хүндээр тусах вий дээ гэж би зовниж байна.
Сурвалжлагч: Америкчууд гадна талаас нь төрийн эргэлт зохион байгуулж өөрсдийн тавиулуудыг засгийн эрхэнд нь гаргаж тавьсан хамгийн сүүлчийн жишээ бол Украйн болж байна. Харин оросууд бид украйнчуудтай нэг угсааны улс учраас одоо тэнд чухам юу болоод байгааг төдийлөн сайн ойлгохгүй байгаа. Үүнийг Та түүхийн үүднээс хэрхэн харж байна вэ?
Оливер Стоун: Америкийн неоконсерваторууд Украйнд бүх талаас нь нөлөөлж [энэ улс орныг гадна талаас нь цаашид ч удирдсаар] байхыг маш их хүсч байна. Украйнд төрийн эргэлт ид өрнөж байхад тийшээ америкийн неоконсерваторууд өөрсдөө хүртэл биечлэн очиж тусалсан шүү дээ, жишээлбэл Аризоноос сонгогдсон дайнч сенатор Джон Маккейн, Төрийн департаментын орлогч Викториа Нуланд гэх мэт. Иймээс Украйнд энэ оны 2-р сард төрийн эргэлт хийхэд АНУлс дэмжиж оролцсон нь тодорхой. Тэд тэнд одоо өөрсдийн тавиулуудаа Украйны засгийн эрхэнд гаргаж тавьсан байгаа. Гэвч энэ бол хууль бус үйлдэл, төрийн эргэлт шүү дээ!
Харин жирийн америкчууд энэ бүх мэдээллүүдийн ихэнх хэсгийг [ардчилсан чөлөөт?!] ОНМХэрэгслүүдээрээ олж авч чаддаггүй, тэд одоо ч Украйны төрийн эргэлтийн тухай сайн мэдэхгүй хэвээр байна. Тэднийг энэ талаар зөвхөн нэг талын дэгс ташаа мэдээллүүдээр л балбадаг юм. Яг л Вьетнамтай хийж байсан дайны үе шиг зөвхөн нэг талын мэдээллүүдийг л хүмүүст өгч байгаа. Гэвч энэ бол тухайн үйл явдлын талаархи мэдээллүүдийн зөвхөн нэг жижигхэн хэсэг нь шүү дээ. Хүмүүс хоёр талын мэдээллийг тэнцүү авч байж л сая байдлыг үнэн бодитоор нь ойлгоно биз дээ.
Украйны засгийн эрхэнд одоо барууны талыг баримталдаг сайн хүмүүс ч байдаг л байх, гэхдээ муу хүмүүс олон бий. Мөн дэлхийн II дайны үед өнөөгийн Украйн олон том тулааны талбар байсан гэдгийг бид санаж байх хэрэгтэй. Тэр үед энэ баруун украйнчууд Гитлерийн талд орж улс эх орныхоо эсрэг байлдаж байсан түүхтэй гэдгийг! Галицийн энэ баруун украйнчууд Оросын эсрэг бас еврей үндэстний эсрэг улайрсан алуурчид байсан. Бас Зүүн Европын олон иргэд, тухайлбал румынчүүд, венгерууд ч Гитлерийн талд орж Оросын эсрэг байлдаж байсан юм шүү. Энэ бүхнийг бид нар сайн мэдэхгүй байгаа, учир нь энэ бүх түүхийг биднээс нуусан байсан юм.
Иймээс миний энэ баримтат киног Америкт хүмүүс үзэхийг хүсэх байх гэж би найдаж байна. Манайд кино шүүмжлэл маш сайн хөгжсөн, дэвшилтэт хэвлэлүүд ч байгаа. Одоо харин яаж дунд сургуулийн сурагчдад, их дээд сургуулийн оюутнуудад энэ бүх мэдээллүүдийг хүргэх вэ гэдгийг бодох хэрэгтэй байна. Энэ замд сургуулийн зөвлөлүүд гэж маш хүчирхэг саад байгаа. Энэ тэмцэл маш хялбар бус байх болно гэж бодож байна!
Мөн Оливер Стоун ОХУлсад "ардчилсан либералч" барууны үзэлтэн гэдгээрээ алдаршсан, телевизийн хөтлөгч Владимир Познерын зохиолчийн хөтөлбөрт орж ярилцлага өгсөн байна.
Познер хөтөлбөр (2014.11.10)
Бас RT олон улсын сувагт ярилцлага өгсөн байна.
2014.11.17
Судлаач Х.Болорболд
Судлаач Х.Болорболдын албан ёсны вэблог : bolor.info
Сэтгэгдэл0
Сүүлийн 24 жилд Монголын улс төрд яг юу болоод байгаагийн цаад учир нь энд байгаа юм бус уу? Бас өнөөдрийн.
... Анчид заримдаа өөрсдөө золиос болчихсон явах нь бий. ... Өөрийгөө унaчихсан байгаа гэдгээ мэдэхгүй босоо байна гэж бодож байгаа нэгэн хөөрхийлөлтэй еэ. ... АНУ , ЕХ үгсэж угаасаа урвагч санаатай Хар Хятадад их том хэмжээний санхүүгийн санал тавьж өөрийн талд элсүүлээд ОХУ ыг ганцаардуулсандаа ихэд хөхин , бардамнан хашгирцгаж байгаа нь ... Уйлах хүүхдийн хошного нь урд өдрөө умалзана ... гэх адил хувь заяаны харанхуйн хэлхээсэнд орооцолдон мөхөцгөөх болно. ... Сүйрлийн өмнө , бардам зан явдаг , ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид болон АНУ, Өрнөдийн фашистууд бузар санаатангууд устан мөхөж, тамын гүнд хаягдах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн ивээлээр ОХУ ялах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Ene neg erguu chini ene udaad harin oboo sonirhol tatah um buulgasan baih chini. Ingeed baibal chamaig zagnaj barihgui sh dee.
tuukhiin uneniig ard tumend uneneer ni oilguulah ni zub. ANU yasan aimaar yum be
… Өрнөдийнхний дэлхий дэх ноёрхлыг бататгах , түүний эдийн засгийн орчныг шинэ тутам хөгжиж буй аливаа өрсөлдөгчдөөс хамгаалахын тулд мөн дорой буурай орнуудын эдийн засгийг зориудаар унагааж хөгжих бололцоог зогсоох бодлого давхар агуулж, хямд түүхий эдийн эх үүсвэрээ өрсөлдөгчгүйгээр хадгалж үлдэхийн тулд байгуулагдсан Дэлхийн банк, Олон улсын валютийн сан гэх зэрэг санхүүгийн байгууллагууд хэний төлөө , ямар утгатай мэдээлэл түгээх нь хэнд ч ойлгомжтой бус уу. Өрнөдийн гол үйлдвэрлэл Хятадад явагдаж байгаа гэдгийг бүү март. Тиймээс Өрнөд , Хятад гэдэг 2 мангас хүссэн ч, эс хүссэн ч Монголыг залгих бодлого дээр хамтран ажиллахаас өөр аргагүй . Оюу Толгойд Хятад Өрнөдийнхний ашиг сонирхлын зөрчил, маргаан байгаа болохоос бус харийнхны утсан хүүхэлдэй ардчилсан хужаа луйварчид урвагчдын шинэчилсэн хэмээх нэртэй бүгдийг устгах ерөнхий хулгайч Алтанхуягийн засаг Монголчуудын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй зөвхөн өөрсдийн хармаанд орох $ хичнээн тэгтэй байх вэ гэдгийг л сонирхоно. Таван Толгой, Оюу Толгой гээд бүх баялгийг Xарийнхан ховх сорно. Харин Монголчууд өөр хоорондоо толхилцон , … Aрван таван толгойтой ардчилсан хужаа засаглал, телевиз сонин болон бусад хэрэгслээр дамжуулах худалч хуурамч мэдээллийг бал бурмын мэт үгсээр хачирлан , ардчилалд хордсон бяцхан тархийг чинь угаах болно. … Гэнэн тэнэг нэгэн байж улс эх орныхоо эсрэг дайсан болж үлдэхгүйн тулд хөх тамгат Монголчуудынхаа үгийг сайн сонс , чамайг хамгаалах тэдний чин сэтгэлийн үгэнд итгэ, Монгол эх орондоо хайртай С Баяр тэргүүтэй МАН ын дэвшилтэт хүчний талаар гаргасан элдв худал хуурмаг суртал ухуулганд бүү авт. Монгол эх орноо хайрлаж , Mонголчуудын төлөө зүтгэ. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
Капиталист нийгэмийн оршин тогтнож байх ганц арга нь бусадыг эзлэн түрэмгийлж эд баялагыг булаан эзэмшихээс өөр арга ухаан байдаггүй юм гэдгийг эхлээд ойлго.Бусадыг эзлэн түрэмгийлсэн улс орон мөхөл сүйрэл хагарал бутарлаар төгөсдөгийг 13-р зууны Монгол,1930 аад оны Герман улсын түүхүүд бэлхэн батлаад өгнө.Аль эрт урьдын цагт Европ Азийн улс орныг эзлэн түрэмгийлж байсан Чингисийн түүхийг тахин шүтэх нь өнөө цагийн Монгол хүнд ямар үр ашигтай,ямар хор хөнөөлтэй байж болох вэ? энэ хэний даалгавар вэ? сайн бодоцгоо
Их эзэн маань эзлэн түрэмгийлэх дайн нэгийг ч хийгээгүй юм шүү. Юмаа сайн уншиж судлаагүй байж битгий хамаагүй юм бичиж бай. Юм тэддэг хүн хараад шоолно шүү дээ. Чингасийг тахин шүтээд байгаа юм үнэндээ алга. Харин эсрэгээрээ Америк, Солонгосыг л шүтэж байна. Зүй нь их эзэн хааны айлдсан тэнгэрийн зарлигийн цаад агуулга, мөн чанарыг нь ухаарч, түүний үзэл санааг нь биелүүлэх ёстой юм аа.
...Худал үлгэрийг зохиохдоо гаршсан нүүрээ ширлэсэн этгээдүүд юу ч гэж цуурахад бэлэн болжээ. Хэрвээ ОХУ ын Агаараас эсэргүүцэн Хамгаалах Системийн зэвсэг Украйны нутаг дэвсгэр дээр 10 000 метрээс дээш өндөрт нисэж байсан Малайзийн онгоцыг үнэхээр сөнөөсөн бол АНУ , Өрнөдийнхэн яасан их баяртайгаар тэр баримтаа нээж олон нийтэд дэлгэн харуулах байсан бол . !!! Гэвч тэдэнд ОХУ ыг буруутгах хэрэгтэй нэг ч бодит баримт байхгүй учраас одоо хүртэл нэг ч баримтыг илээр гаргаж тавиагүй байна . ... Юу гэвэл эхнээсээ өөрсдөө сөнөөсөн гэдгээ сайн мэдэж байсан учраас аливаа холбогдох албадуудын анхан шатны мөрдлөг явагдаагүй байхад , Олон улсын шинжээчдийн эхний дүгнэлтүүд гараагүй байхад , ... Хулгайч нь хулгайчийг бариарай гэдэгтэй адил дуу нэгтэйгээр АНУ тэргүүтэй Өрнөдийнхэн тэр тусмаа Украйнчууд шууд л ОХУ ыг буруутгаж эхэлсэн . Цаг хугацаа өнгөрөхөд чухамдаа анхны учир тайлагдаж эхлэхэд тэд Малайзийн зорчигч тээврийн Бойнг онгоцыг Украйны дайрагч Су - 25 онгоц унагаахдаа андуурч алдаа гаргасан байж болох нөхцөл байдал үүсч байна. . Учир нь тэдний бай нь ОХУ ын ерөнхийлөгч В В Путиний онгоц байсан бөгөөд АНУ Газар - Агаар ангилалын пуужингаар Малайзийн Бойнг онгоц устгагдсан байна хэмээн хэт яаран мэдэгдэл гаргасан нь чухамдаа Агаар - Агаар ангилалын пуужингаар сөнөөгдсөн байж болзошгүй хэмээх таамагналыг маш хурдан няцаахын тулд олны анхаарлыг өөр зүг рүү татах гэсэн арга гэж ойлгогдож байна. ... Хамгийн сонирхолтой нь 10 аад минутын интервалтай нэг маршрутаар Польшийн нутгаас нисэж гарсан ОХУ , Малайзийн иргэний нисэхийн хоёр онгоцны нэг нь Донецкийн нутаг дээр осолдсон . Тэр онгоц унах нь өрсөлдөгч хоёр талын хэнд ч ашиггүй байх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд АНУ ын ашиг сонирхол нь В В Путиний амь насыг хөнөөхөд чиглэгдсэн байжээ гэдгийг таамаглах боломжийг гаргаж өгч байна. ... Муу санаат яван хатна , ... Уг хэргийн мөрдөн байцаалтын үр дүнд нөхцөл байдал энэ таамаглалаар батлагдвал АНУ тэргүүтэй Өрнөдийн улс орнууд бусдыг теорористууд хэмээн цоллодог бол өөрсдөө гэмгүй номхон энгийн иргэдийг алж хядаж байдаг , Өрсөлдөгчөө устгахын тулд алан хядах аргыг ашигладаг Ардчилсан алан хядагчид теорористууд гэдэг нь албан ёсоор нотлогдох болно хэмээн ойлгогдож байна. ... Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг шиг , ... Цаг хугацааны эргэлтэнд , ... Гэм буруугүй нэгэн нь цагаатгагдаж , гэмтэн нь хатуугаар гэсгээгдэх болно. ... Юу тарина , түүнийгээ хураана .
ANY- n unen nuur tsaraig yruu tod haruulsan setgel tugsheesen mundag yriltslaga ugchee ENH TAIVAN AYULGUI BAIDLIIG HUSEGCH ENE DELHIIN BUH ARD TUMEN OIRTOJ BUI AYULAAS SEREMJLEN NEGDEH TSAG BOLJEE
yariltlagandaa bish ee kinogii ni uzeech ee
Жинхнээсээ дур тавьцгааж байнаа
оросыг шахаанд оруулах замаар гарцаагүй нөхцөлд ХЯТАДтай нягт хамтран ажиллахаас өөр аргагүй байдалд оруулж байгаа нь АНУ,Европын холбооныхны ТЭНЭГ АЛДАА.ХЯТАД улс дэлхийд ноёрхсон тэр цагт ямар ямар бузар муухай зүйл хийхийг тэд огт мэдэхгүй л байна дааУг нь ХЯТАД улс л жинхэнэ дайсан нь болохыг мэдэхгүй талцан тэмцэлдэх нь ямар ч утгаггүй тэнэглэл.
Америк чинь бизнесээр биш бусад орныг тонон дээрэмдэж, өөрийн хөлсний этгээдийг улс орнуудын төрд гаргаж тэднийгээ барьцаалж хорлонт бодлогоор хөлждөг юм шив дээ. Яг сайн хараад байхад манай АН-ын Баабар мэтийн уяаны ноход бас байнаа.
Түрэмгийлэн эзлэх дайн хийсэн улс л хөгждөг жамтай. Европын улсуудаас Герман, Азийн улсуудаас Япон л өндөр жөгжилтэй байгаагийн цаад нууц ердөө л энэ байхгүй юу. Дэлхийн 2-р дайнд тэд хэдий ялагдсан ч эзлэн түрэмгийлсэн орнуудаа богино хугацаанд амжиж ховх сорж л өнөөдрийн энэ өндөр хөгжлийнхөө суурийг тавьж авсан юм. Бусад улс орныг булаан эзэлж эрхшээлдээ оруулан байгалийн болоод материаллаг, овуны баялгийг дээрэмдэж байж л баяжиж хөгжинө шүү дээ. Тэгэхээр одоо Чингис хаан минь дахин мэндэлж аян дайнаа хийвэл Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно оо.
...БИ НАЙМАН ЗУУН ЖИЛИЙН ДАРАА БУЮУ МОНГОЛЧУУДЫГ ЭМЭЭЛЭЭ ЭЛГЭНДЭЭ АВАХ ТЭР ЦАГТ ДАХИН МОРИЛОХ БОЛНО.
Солонгос сингапур энэ тэр учиргүй их түрэмгийлэн эзлээд дараа нь хѳгжсѳн болж байна уу.
Солонгос, Сингапур Америкийн хараат орнууд.
СУ-25 онгоц 10 000 метрийн өндөрт байгаа байд довтолж чадахгүй Учир нь нэгдүгээрт энэ онгоц сөнөөгч биш дайрагч онгоц. хоёрт энэ онгоц агаар- газар ангиллын пуужин болон 20 мм ийн их буугаар зэвсгэлсэн байдаг.гуравт энэ онгоцоор нисэх нисэгч нар агаарын байд довтлох дасгал сургуульгүй байдаг юм шүү дээ.Хэрвээ үнэхээр 10 000 метрийн өндөрт нисч байгаа байг устгая гэж байгаа бол түүндээ тохирсон зэвсэг хэрэглэх ёстой биш үү?
Орчин үеийн Су-25 чаддаг болсон. Техник технологи гэрлийн хурдаар хөгжөөд чиний үеийн юм байхгүй болсон хөгшөөн. Дасгал сургуулилт ч мөн адил.
Hun turulhtniig ui olnoor ni atomaar sanaatai hunuusun tsoriin gants uls bol Amerik gartaagui mun biz dee
Оросууд ялгаагүй Америк шигээ түүхээ гуйвуулдаг улс ш дээ Монголын түүхийг хэрхэн мушгидаг байсаныг хараач Монголын эзэнт гүрний газрын зураг дээр Байгаль нуур ордоггүй Оросын нутагт оруулаад зурсан байдаг
За тэгээд тэр бузар булай эзлэн түрэмгийлэгч сорон мөлжигч өөр юу юу ч байдаг юм тэр барууны нийгэм рүү хүмүүс яагаад үхэн хатан тэмүүлээд байдаг байна?Жил бүр АНУ д байнга оршин суух ногоон картны сугалаанд яагаад сая сая хүмүүс оролцдог юм бол. Яагаад тэр зүхээд хараагаад байгаа АНУ тэргүүтэй барууны орнуудад хамгийн шилдэг их сургуулиууд хамгийн сайн эмнэлэгүүд байдаг юм болоо.Яагаад барууны техник технологи хамгийн сайн бадаг юм болоо? Харааж зүхэх,шүүмжлэх ч амархан л даа.
Яагаад гэвэл өвөг дээдэс, ахмад үеийнхэнийх нь сүнс хоргодсон материаллаг болоод оюуны эд баялгийг дайны үед тийш нь хуу хамаад зөөчихсөн учраас дотоод далд ухамсраараа хүмүүс тийшээ тэмүүлээд байдаг юм аа.
Барууныхан хүн төрөлхтөний сайн сайханд хэрэгтэй шинжлэх ухаан, технологийн төслийг санхүүжүүлдэггүй юм, зөвхөн өөрт ашигтайг санхүүжүүлж, өөрт ашигтай цаг үед нь санхүүжүүлдэг юм.
Барууныхан хүн төрөлхтөний сайн сайханд хэрэгтэй шинжлэх ухаан, технологийн төслийг санхүүжүүлдэггүй юм, зөвхөн өөрт ашигтайг санхүүжүүлж, өөрт ашигтай цаг үед нь гаргаж ирдэг юм.
Өөрийн эх оронд нь дайн байлдаан болсон, мөн амьдрахын эрхэнд, бас ах дүүгээ араасаа чирээд очиж амьдарч байна. Зарим нь дэргэд байгаа аз жаргалаа олж харахгүй, мөнгийг аз жаргал гэж бодсон, эсвэл зөвхөн Би гэсэн хувиа хичээсэн хүмүүс л тийшээ зүтгэж байх шиг.
Өвөг дээдэс, ахмад үеийнхэнийх нь сүнс хоргодсон материаллаг болоод оюуны эд баялгийг дайны үед тийш нь хуу хамаад зөөчихсөн учраас дотоод далд ухамсраараа хүмүүс тэр бузар булай эзлэн түрэмгийлэгч сорон мөлжигч өөр юу юу ч байдаг юм тэр барууны нийгэм рүү үхэн хатан тэмүүлээд байдаг юм аа. Жил бүр АНУ д байнга оршин суух ногоон картны сугалаанд ч яагаад сая сая хүмүүс оролцдог нв ийм учиртай. АНУ тэргүүтэй барууны орнууд эзлэн түрэмгийлсэн улс орнуудынхаа олон мянган жилийн туршлага дээрээ үндэслэн бүтээсэн, хуримтлуулсан хамаг сор болсон оюуны бүтээлүүдийг хулгайлаад өөрсөд рүүгээ зөөчихсөн болохоор хамгийн шилдэг их сургуулиуд тэнд байдаг юм аа. /Гэхдээ хүний юмаар хүүдэгнээд 40-50 жил болсон ч боловсролын систем нь одоо хямарчихаад л байгаа/ Дайны үед бөөнөөр хорих лагериудад хоригдлууд /бодит хүн/ дээр бүх нарийн туршилтуудыг хийж байсан болохоор хамгийн сайн эмнэлэгүүд тэнд байдаг юм аа. Тухайн үеийнхээ тэргүүний техник технологийг зохосон эрдэмтэдтэй нь хамт шууд дээрэмдээд авчихсан болохоор барууны техник технологи хамгийн сайн байдаг юм аа. Тэнэг байх ч амархан л даа.
Барууны технологи сайн ч өртөг маш өндөр. Америкчууд тийм сайн юм бол пуужингийн хөдөлгүүрээ яагаад Оросоос авдаг юм бэ? Яагаад америкчууд сансрын ачаа тээш, нисэгчдээ Оросын хөлгөөр нисгээд байна? Яагаад улс орнууд Калашниковын автоматаас татгалзахгүй байна? Сайн бод доо.
Барууны ардчилал тийм ч сайхан юм биш тэгэхдээ ямар ч байсан иргэдээ зугтаалгахгүй гэж ѳндѳр хана хэрэм барьдаггүй гэж кеннеди хэлсэн байдаг биз дээ.мэдээж бүх ухаѳнтай суут хүмүүс америкт тѳрдѳггүй.эйнштейнээс ч ухаантай хүн камбожид тѳрѳѳд бичиг үсэг ч мэдэхгүй явсаар байгаад үхсэн байхыг хэн мэдлээ.хувийн чадвараа хѳгжүүлэх бололцоог хүн болгонд ѳрнѳдийн нийгэм олгодог болохоор тэнд ѳндѳр технологи байгаа.калашников америк хүн болж тѳрсѳн бол ака америкийнх байсан харин стив жобс орос хүн болж тѳрсѳн бол ѳдийд орос хамгийн сайн утас хийдэг байх нь юу л бол.
Сүнсээр бүх юмыг тайлбарладаг хүнтэй юугаа ч ярихав дээ.сүнс гэж байдаг эсэхээс эхлээд философийн асуудал руу ороод явчих байх.
Чи битгий худлаа юм бичээд бай.Харин оросын airwar.ru гэж сайт байгаа.Тийшээ ороод хар.Орчин үеийн су-25 гэж байхгүй муу хар малаа!
Хуучин Су-гийн чинь дотор тал шинэчлэгдээд шал өөр болсон. Бүх юм нь компьютержсон. Бараг нисгэгчийн хэрэг байхгүй. Чам шиг хоцрогдсон нөхөр бол бүр огт хэрэггүй.
Өвөг дээдэс, ахмад үеийнхэнийх нь сүнс хоргодсон материаллаг болоод оюуны эд баялгийг дайны үед тийш нь хуу хамаад зөөчихсөн учраас дотоод далд ухамсраараа хүмүүс тэр бузар булай эзлэн түрэмгийлэгч сорон мөлжигч өөр юу юу ч байдаг юм тэр барууны нийгэм рүү үхэн хатан тэмүүлээд байдаг юм аа. Жил бүр АНУ д байнга оршин суух ногоон картны сугалаанд ч яагаад сая сая хүмүүс оролцдог нв ийм учиртай. АНУ тэргүүтэй барууны орнууд эзлэн түрэмгийлсэн улс орнуудынхаа олон мянган жилийн туршлага дээрээ үндэслэн бүтээсэн, хуримтлуулсан хамаг сор болсон оюуны бүтээлүүдийг хулгайлаад өөрсөд рүүгээ зөөчихсөн болохоор хамгийн шилдэг их сургуулиуд тэнд байдаг юм аа. /Гэхдээ хүний юмаар хүүдэгнээд 40-50 жил болсон ч боловсролын систем нь одоо хямарчихаад л байгаа/ Дайны үед бөөнөөр хорих лагериудад хоригдлууд /бодит хүн/ дээр бүх нарийн туршилтуудыг хийж байсан болохоор хамгийн сайн эмнэлэгүүд тэнд байдаг юм аа. Тухайн үеийнхээ тэргүүний техник технологийг зохосон эрдэмтэдтэй нь хамт шууд дээрэмдээд авчихсан болохоор барууны техник технологи хамгийн сайн байдаг юм аа. Тэнэг байх ч амархан л даа.
Маргалдаад хэрэггүй ээ. Газрын ч бай агаарын ч бай байлдааны техник чинь анх гарсан загвараасаа хойш байнга шинэчлэгдэж сайжирч байдаг юм. Украин өөрөө энэ зэргийн юмын хийчих СССР-ээс өвлөгдөн үлдсэн хангалттай боловсон хүчин, материаллаг баазтай улс. Тэр байтугай цөмийн салбарт ч бий. Юу гэж л манай Монгол шиг юу юу ч үгүй, чалчихаас өөр юмгүй улс байв гэж дээ.
10 100 метрийн өндөрт явж МН-17-г Днепропетровскийн деспитчер 10 000-д буулгаж замаас нь хазайлган өөр замаар оруулсан байдаг юм. Хамгийн сүүлийн энэ ярианы бичлэгийг Украин одоо болтол гаргаж өгөөгүй. Днепропетровскийн деспитчерийн төв нь И.Коломойскийн хувийн эзэмшилд байдаг. Тэгээд ч одоо үед дулаан мэдрэгчтэй пуужингаар харвахад нэг их нарийн чиглүүлэх төхөөрөмж шаардлагагүй.
оросыг шахаанд оруулах замаар гарцаагүй нөхцөлд ХЯТАДтай нягт хамтран ажиллахаас өөр аргагүй байдалд оруулж байгаа нь АНУ,Европын холбооныхны ТЭНЭГ АЛДАА.ХЯТАД улс дэлхийд ноёрхсон тэр цагт ямар ямар бузар муухай зүйл хийхийг тэд огт мэдэхгүй л байна дааУг нь ХЯТАД улс л жинхэнэ дайсан нь болохыг мэдэхгүй талцан тэмцэлдэх нь ямар ч утгаггүй тэнэглэл.
Sudlaach Bolorbold mash chuhal asuudliig orchuulj niitelsen baina. Odoogiin mongolchuud yalanguya zaluuchuud hursh Oros ulsiin heliig ihenh ni medehgui mun ANU gedeg mangasiig sohroor shuten bisherdeg tul tsaasid ch ANU-as bolon manai turiin ANU-gin taviuluudaas aihgui ZORIGTOI sain gegeeruulj baihiig husey.
gemgui nomhon ard tumniig tsumiin zevsgeer ustgaj sur huchee gaihuulna gedeg Amerikiig terrorist gehgui yu geh ve
Болор оо, сайн байна! Бичиж байгаа зvйлийнхээ найруулга...гэх мэт дээр анзаарна биз ээ!
Bolorboldod amjilt husie. ANU bidnii avral bish harin oirhon baisan bol bif\dniig suidleh aimshigt oron yum. Hol baigaa ni bidnii zol yum.
Америкийг баллаж байгаа хvмvvс бол шийдвэр гаргагчид, енеех л "улс терчид", бvр тодорхой хэлбэл "republican" -чууд буюу "цагаан арьстнууд давамгайлсан бvлэг" ба тэднийг coxроор дагагсад, беберцгийн бараг л бvх xvмvн цугласан газар бол "USA", тиймээс бурууг "шийдвэр гаргачдаас" нь хайх нь зев л дее!? Энэ улсын дотоод зерчил тэмцлийг манай хvмvvс тэр бvр анзаардаггvй байх л даа!? Тэр байтугай шинэ ба хуучин иммигрантуудын хооронд ч зерчил тэмцэл байх!?
...бемберцгийн...
...гаргагчдаас...