УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өндөрлөж, залгуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хийхээр болсон ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Тус байнгын хорооны хуралдаанд 19 гишүүн оролцох ёстойгоос ердөө дөрвөн гишүүн ирсэн байна.
Харин сонирхохоор таван гишүүн ирсэн байгаа аж. Хуульд зааснаар байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоо 50 хувьд хүрч байж хуралдаан эхлэх ёстой юм байна.
Эх сурвалж: "new.mn"
Сэтгэгдэл0
Эхэлдгээ эхэлчихсэн байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгийг томилуулах тухай асуудлыг хэлэлцэн гишүүд 100 хувийн саналаар дэмжин, чуулганы хуралдаанд оруулахаар болсон байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүн Н.Батцэрэг асуулт тавьж, улмаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар санал хэлснээр хуралдаан дууслаа. УИХ-ын нэгдсэн чуулган маргааш 09,00 цагт эхэлж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ.
Оюутолгойн колоничлогчдын Засгийн Газар байгуулж байгаа бол Колонийн албан захирагч гэж нэрлэх хэрэгтэй дээ.