sonin.mn

Ардчилсан намаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл дэмжихээ илэрхийлж, бичгээр хүргүүлжээ.

 АН-аас Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэн, зөвшилцөх саналаа парламентад суудалтай нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн юм. УИХ дахь МАН-ын бүлэг “Өмнөх Засгийн газрын сайдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг дэмжихгүй” гэдэг байр сууриа илэрхийлсэн бол “Шударга ёс эвсэл” дэмжихээ илэрхийлэв.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг