sonin.mn

БЭЭЖИН. /BBC/. Хятадын зүүн хойд нутагт оршдог Бэйдайхэ хотын эмнэлгийн зургаан сувилагч, нэг ажилтныг хутгаар зэвсэглэсэн эрэгтэй хөнөөсөн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, эмнэлгийн ажилтнуудад халдсан этгээдийг баривчилсан бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан тодорхойгүй байна.

Сүүлийн үед Хятадад эмнэлгийн ажилтнуудад халдах нь олширчээ.

Хятадад эмч нарын дийлэнх нь бага цалин авдаг бөгөөд өвчтөнд хуурамч эмийн жор олгон хууль бусаар орлогоо нэмэгдүүлж байна гэж тэднийг буруутгадаг ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: