sonin.mn

ПАРИС. /NHK/. Францын Засгийн газрын бүтцийн өөрчлөлт нь зогсонги эдийн засгийг сэргээж, 10 жилийн дотор Европын тэргүүлэгч эдийн засагтай орон болгоно гэж тус улсын Эдийн засгийн сайд Эммануэль Макрон Японд айлчлахынхаа өмнө өгсөн ярилцлагадаа дурджээ.

Үйлчилгээний, тээврийн болон бусад олон салбарт шинэчлэл хийх нь эдийн засгийн өсөлтийн гол түлхүүр юм гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, ийм өөрчлөлтөд цаг хугацаа их орох боловч хэрвээ үүнийг хийвэл Франц улс 10 жилийн дотор Европын тэргүүлэгч улс болж чадна гэжээ.

“Эрчим хүч, тээврийн салбарт Япон болон Франц улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг би Японд айлчлах үеэрээ холбогдох хүмүүстэй хэлэлцэнэ” гэж Макрон мэдэгдэв.

Еврогийн хямралаас гарахын төлөө тэмцэж буй Францын эдийн засгийг сэргээх ажлыг банкны ажилтан байсан 36 настай залуу хариуцаж байна. Энэ жил Францын ажилгүйчүүдийн тоо 10 хувиар өсөх бол ДНБ нь 0,4 хувиар мөн өсөх төлөвтэй байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: