sonin.mn

РОМ. /Prensa Latina/. Дэлхийд өнөөдөр 805 сая орчим хүн өлсгөлөн байна.

Хоол тэжээлийн талаарх, 170 улс оролцож байгаа олон улсын хоёр дахь удаагийн бага хурлын үеэр лхагва гарагт баталсан Ромын тунхаглалд энэ мэдээлэл багтжээ.

Уг баримт бичигт "Өлөн зэлмүүн байдал таваас доош насны хүүхдүүдийн нас баралтын гол шалтгаан” гэжээ. Тодруулбал, таваас доош насандаа нас барсан хүүхдүүдийн 45 хувь нь хоол тэжээлийн дутагдалд орсон байжээ.

Өсөлт нь удааширч байгаатай холбоотойгоор хоол тэжээлийн архаг дутагдалд орогчдын тоо буурсан ч өнгөрсөн онд 161 сая хүүхэд үүнд нэрвэгдсэн бол, 51 сая хүүхэд хоол тэжээлийн нэлээд дутагдалд орсон байсан аж.

Мөн 2000 гаруй хүн бичил шим тэжээл, тухайлбал, А амин дэм, иод, төмөр болон цайрын дутагдалд оржээ.

Үүнээс гадна 2013 онд хэт таргалалттай таваас доош насны 42 сая хүүхэд бүртгэгджээ. Мөн 2010 онд хэт таргалалттай насанд хүрсэн 500 сая гаруй хүн байжээ.

Уг уулзалтад оролцогчид “Хоол хүнстэй холбоотой эрсдэл нийгэм-эдийн засгийн бүх давхаргад нөлөөлж байгаа ч өөр өөр улс болон улс орон дотор эрх тэгш бус байдал асар их газар авсан байна” гэлээ.

Г.Доржханд

Эх сурвалж: