sonin.mn
Цэвэр агаар төслийн хүрээнд Улаанбаатар хотын иргэдэд тараагдаж буй төслийн зуухны хэрэглээ болон агаарын бохирдолын талаар иргэддэй ярилцлаа.
 
Чингэлтэй дүүргийн иргэн Д.Ганбат
 
-Сайн байна уу? Та төслийн зуухны талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Сайн сайн байна уу? За манайх өөрөө гэр хороололд байдаг л даа. Ер нь бол эдийн засагт хэмнэлттэй, шаталт сайтай би бол сайн гэж дүгнэж явдаг шүү.
 
-Танайх төслийн зуухтай юу? 
-Төслийн зуухтай “Том Өлзий” зуухтай.
 
-Хэдэн жил ашиглаж байна, танайх төслийн зуух ашиглаж эхэлснээр ямар давуу талтай байна бэ?
-Манайх зуухаа аваад 3сар болж байна. Авсанаас хойш энгийн зуухтай байсан үеээс илүү дулаанаа удаан барьж байгаа. Нэг сайхан  юм нь цэвэрхэн юм, бас гэр дотор утаа униар гарахгүй шүү. Өмнө манайх 3 сард бол бараг л нэг портер нүүрс түлдэг байсан бол одоогийн байдлаар нүүрсээ хагас портероор хэмнэж байгаа.  
 
-Төслийн зуух утааг, агаарын бохирдолыг буруулж чадаж байна уу?
-Урьд урьдныхаа бодвол утаа бага болсон шүү. Ер нь  утаа бага болсон нь мэдрэгдэж байгаа.