sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Цөмийн хаягдлаас зэвсгийн плутони гарган авах чадалтай объектын үйл ажиллагааг Умард Солонгос сүүлийн зургаа орчим жилд анх удаа сэргээж чадсан гэж Америк-Өмнөд Солонгосын “38 North” цахим хуудасны мэдээлэлд дурджээ.

Йонбен дахь цөмийн объектын реакторын үйл ажиллагааг 10 долоо хоног зогсоосон нь “техникийн хэвийн ажиллагааны засвар үйлчилгээ хийхэд” шаардлагатай хугацаанаас илүү урт хугацаа болохыг энэ оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 4-ний хооронд хиймэл дагуулаас авсан зургуудад хийсэн дүн шинжилгээ харуулж байна.

Реакторын ажиллагааг зогсоосон шалтгааныг тогтоогоогүй байна. Судлаачдын таамаглаж буйгаар, Умард Солонгосын мэргэжилтнүүд эвдэрсэн байж магадгүй реакторын түлшний савааг шилжүүлж, дахин боловсруулахаар төлөвлөж байгаа аж. Боловсруулах явцад плутони гаргаж авдаг байна.

Йонбен дахь объект хаягдал түлшийг дахин боловсруулахаар хамгийн сүүлд 2009 онд ажилласан гэж судлаачид нотолж байна.

Йонбен дахь цөмийн судалгааны төвд зэвсгийн плутони боловсруулах зорилгоор реакторын ажиллагааг Умард Солонгосын эрх баригчид хэсэгчлэн эсвэл бүрэн зогсоож чадсан гэж АНУ-ын Шинжлэх ухаан, олон улсын аюулгүй байдлын хүрээлэн урьд нь мэдээлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: