sonin.mn

СИНГАПУР . /ВВС/.  Дэлхийн бизнес эрхлэхэд хамгийн таатай улсуудын жагсаалтыг чинээлэг хот-улс Сингапур дахин тэргүүллээ.

Лондонд төвтэй, бизнесийн чиглэлээр судалгаа явуулдаг “Economist Intelligence Unit” хүрээлэн 82 улс дундаас “эдийн засагт хамгийн үр ашигтай, нээлттэй” улсаар Сингапурыг тодруулжээ.

Азийн арлын энэ жижиг улс долоон жил дараалан уг жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Эхний тавд тус улсаас гадна Швейцарь, Австрали, Хонконг болон Швед багтсан байна.

Улс төрийн уур амьсгал, гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй байдал, татвар, хөдөлмөрийн зах зээл, дэд бүтэц зэрэг шалгуураар тухайн улс орны бизнесийн орчны татах чадварт үндэслэн уг жагсаалтыг гаргадаг юм.

Дэлхийн банкны өнгөрсөн сард гаргасан, 189 улсыг хамруулсан “Бизнес эрхлэхэд хамгийн таатай улс” жагсаалтад Сингапур мөн нэгдүгээрт жагссан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: