sonin.mn

2012 оны УИХ-ын сонгуулийн vр дvнгээр байгуулагдсан АН, МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвслийн хамтарсан, шинэчлэлийн буюу Ерөнхий сайд Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар огцроод 15 хонож байна.

Хоёр жил гурван сар vvрэг гvйцэтгэсэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг сөрөг хvчний шаардлагаар огцруулахад УИХ дахь АН-ын бvлгээс Р.Амаржаргал, Ж.Батзандандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхvv, Л.Эрдэнэчимэг нарын найман гишvvн дэмжлэг vзvvлж, нэг ёсондоо намынхаа эрх ашигтай тэрсэлдснээр 1990 оноос хойш зургаа дахь Засгийн газраа өөрсдийнхөө хvч, оролцоотойгоор “тvлхэн” унагаасан нь энэ юм.

Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зvрхний нулимсаа дотогшоо залгисаар огцорцгоосон өмнөх Ерөнхий сайдуудын “Монголын төр зvтгэсэн хvндээ халгаатай” гэсэн гашуун vгийг амандаа чимээгvйхэн уншиж яваа нь тодорхой.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа 1990 оны ардчилсан хувьсгалын нэгэн удирдагч Ц.Элбэгдорж 1998 оны дөрөвдvгээр сарын 23-наас 12 дугаар сарын 9, хоёр дахь удаагаа 2004 оны наймдугаар сарын 20-ноос 2006 оны нэгдvгээр сарын 13-ныг хvртэл хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажиллаж, эцэст нь өөрийнхөө хамтран зvтгэгчид буюу нам нэгтнvvдийнхээ найруулсан хуйвалдааны золиос болон огцорч байсан гашуун тvvх бий.

Тэрээр Засгийн газраа дотроосоо хуйвалдаж унагаадаг өөрсдийнхөө булхай, луйврыг дэндvv сайн мэддэг учир өнгөрсөн баасан гарагт залуучуудтай уулзахдаа “Засгийн газар огцрох, Ерөнхий сайд огцроход би дургvй. Ер нь ч хэрэггvй байдаг юм.

Огцорсных нь дараа хор нь дийлддэггvй юм” хэмээн зовлон vзсэн хvний хувьд vнэнийг хэлж байсан. Ардчилагчид өөрсдийн байгуулсан Засгийн газруудыг хэрхэн унагаж, монголын улстөрийг тогтворгvй болгож байсныг дараах баримтаас харж болно.

1996-2000 оны УИХ-д “Ардчилсан холбоо” эвсэл 49, МАХН 27 суудалтай байв. Ийм vед хvчийг тэнцвэржvvлэх ганц арга нь дотроос нь хагалан бутаргах явдал байж. Тухайн vед “Ардчилсан холбоо” эвслийг дотроос нь хагалан бутаргах гол ажлыг гардан хийсэн “настан” өнөөдөр ч УИХ-д сууж л байгаа. Бас өнөөдөр Засгийн газар огцрохыг vнэхээр таашаахгvй байгаа төрийн тэргvvн ч тэр vед гар хумхиж суугаагvй л болов уу.

Дараа 1998 оны дөрөвдvгээр сарын 22-нд тухайн vедээ тун амжилттай ажиллаж байсан М.Энхсайханы Засгийн газрыг мөн л тун эвгvй хуйвалдаанаар унагаасан. Тэр ажиллагааг хэн гардан гvйцэтгэснийг тэр vеийн vйл явдлыг vзсэн, харсан хvмvvс мартах яагаа ч vгvй байгаа тул заавал нэр цохох албагvй. М.Энхсайханыг тvлхэж унагангуутаа маргааш нь Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд болж байв.

Харин төдий л удалгvй 1998 оны тавдугаар сарын 27-нд Засгийн газар 80 дугаар нууц тогтоол гаргаж, төрийн өмчийн Сэргээн Босголтын банкийг татан буулгаж, хувийн өмчийн Голомт банктай нийлvvлсэн нь баригдаж УИХ-ын 26 гишvvний санаачлагаар огцруулах асуудлыг хэлэлцсэн.

Энэ ажиллагааг уржигдархан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрvvлэгт оролцож, олон ноцтой баримт дэлгэсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр голлон удирдсан гэгддэг. Тvvнтэй хамжигч нь нөгөөх л “настан” байж. Энэ дуулианы шууд нөлөөгөөр 1998 оны долоодыгаар сарын 24-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорчээ.

Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсон ч дараагийн Ерөнхий сайдаа томилж чадалгvй бvхэл бvтэн таван сар 15 хоног vvрэг гvйцэтгэгчээр аргацаасан гашуун тvvх бий. 1998 оны наймдугаар сарын 11-нд Да.Ганболдын нэрийг Ерөнхий сайдад дэвшvvлсэн ч тэр vеийн Ерөнхийлөгч монголын тvvхэнд дахин давтагдахааргvй долоон удаа тvvнийг буцааж байв.

Ардчилагчид 1998 оны наймдугаар сарын 29-нд Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшvvлж Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан боловч тvvнийгээ мөн л УИХ дээр унагаж орхисон. Энэ vйл явдлын дараахнаас өнөөдөр АН-д хамгийн хvчирхэг Алтангадас фракц дуншсаар жинхэнэ улстөрийн гол хор найруулагчид болон тодорсон тvvхтэй.

Тухайн vед байдал vнэхээр эгзэгтэй болж 1998 оны есдvгээр сарын 28-нд өнөөдрийн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Yvлийн нэрийг Ерөнхий сайдад эвслээс дэвшvvлсэн байдаг. Тvvнийг Ерөнхийлөгч Н.Багабанди “Сэргээн босголт”, “Голомт” банкны асуудлаас vvдэн татгалзаж байв.

Энэ хооронд төр засаг vнэхээр замбараагаа алдаж, эдийн засгийн гэмт бvлэглэлvvдийн тэмцэл нэн хурцадсанаас 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг амь насаа алдсан. Чухам тэр vеэс өнөөдрийн улстөр, бизнесийн хамтарсан бvлэглэлvvд төрөн гарч, өнөөдөр төр Засгийн дээр сандайлчихаад хааш нь ч хөдөлгөхгvй байгаа билээ.

Байдал тун ноцтой vед 1998 оны 12 дугаар сарын 08-нд Ж.Наранцацралтын нэрийг Ерөнхий сайдад дэвшvvлсэн байдаг. Ж.Наранцацралтын тэргvvлсэн Засгийн газар vндсэндээ долоон сар vvрэг гvйцэтгээд 1999 оны долоодугаар сарын 22-нд ОХУ-ын Засгийн газрын нэгдvгээр орлогчид захидал бичсэн хэргээр буруутган огцруулсан.

Тухайн vед ордны хуйвалдаанаар огцорч байгаагаа сайтар мэдэрсэн Ж.Наранцацралт “Манай сайн нөхөд социалдемократуудын ачаар огцорч байн” гэж хуйвалдааны ерөнхий зохион байгуулагч “настан”-г анх удаа нэр заан илчилсэн удаатай. Тун удалгvй өнөөдөр аз нь нэг л сайн шовойхгvй байгаа Р.Амаржаргалыг 1999 оны долоодугаар сарын 30-нд Ерөнхий сайдаар томилсон байдаг.

Р.Амаржаргалын толгойлсон Засгийн газар яг нэг жил vvрэг гvйцэтгээд 2000 оны УИХ-ын сонгуулиар ардчилсан хvчин ёстой л “навсайтлаа” ялагдал хvлээсэн билээ. Харин 2004 оны УИХ-ын сонгуулийн vр дvнгээр “Эх орон Ардчилал эвсэл” Засгийн газраа байгуулж Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа 2004 оны наймдугаар сарын 20-нд Ерөнхий сайдаар томилогдсон ч хоёр жил бололгvй 2006 оны нэгдvгээр сарын 13-нд бас л ордны хуйвалдааны золиос болон огцорсон тvvvхтэй.

Тэгвэл ардчилсан хvчнээс хамгийн удаан буюу хоёр жил, гурван сар vvрэг гvйцэтгэсэн Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг хэрхэн огцруулахыг бид 15-хан хоногийн өмнө харцгаасан.

Монголчууд “Тос дороосоо өтвөл аюултай” гэж зvгээр ч нэг хэлчихээгvй юм байна. Тос дотроосоо өтвөл хаяхаас өөр ямар ч аргагvй байдаг бол, улстөрийн хор найруулж өөрийнхөө намын Засгийн газрыг төдийгөөс өдийг хvртэл унагаасаар л байгаа ардчилагчдыг яавал зохилтой вэ.

Лалын ертөнцөд хулгайч нарын гарыг шуугаар нь тасалж байгаа бичлэг интернэтэд байж л байна лээ. Харин бид хvнлэг ардчилсан нийгэм байгуулах гэж урваж, шарваж, унагаж, огцруулж яваа ХХI зууны монголчууд учир урвагчдыг зодож нvдэж, гар хөлийг нь элдэвлэж болохгvй. Тэгэхээр засгаа дотроосоо унагадаг ардчилагчдыг яамаар ч юм бэ дээ.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: