sonin.mn

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хан-уул дүүргийн 14-р хороонд оршин суугч иргэдийн бод малыг цахим хэлбэрээр нэгдсэн бүртгэлд хамруулж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхтэй холбогдуулан Хан-уул дүүргийн 14-р хорооны бод малыг бүртгэлд хамруулах тухай арга хэмжээний төвөлөгөөг гарган батлуулж, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагааны хүрээнд дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран дүүргийнхээ 14 хорооны хэмжээнд бүртгэлтэй бод малын судалгааг гарган, хорооны бод мал бүхий айл өрхийг хэсэгт хуваан, хэсэг тус бүрт ажиллах хүн хүчний тооцоог гаргаж, тус хорооны засаг даргын ажлын алба, "Ганган-буга" ХХК ны мал эмнэлгийн ажилтан нартай хамтран явуулж байна.

Энэ үйл ажиллагаанд Хууль сахиулах Их сургуулийн цагдаагийн сургуулийн 336-р дамжааны сонсогчдыг оролцуулж, айл өрхүүдэд очиж, өгөгдсөн загварын дагуу малын бүртгэл хөтлөж, зурагжуулан "Мал, амьтан судлал"-ын хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, дадлага олгон ажилласан нь үр дүнтэй боллоо.

Одоогоор тус хэлтсээс найман хэсэгт 40-н албан хаагч 16 сонсогч, 14-р хорооны засаг даргын ажил алба, "Ганган-Буга" ХХК ны мал эмнэлгийн ажилтан нар амралтын өдрүүдээр нийт 29 бүртгэлгүй туслах малчдын судалгааг загварын дагуу авч, гарын мөрний дардсыг санд оруулан, 170 өрхийн 2382 бод малыг бүртгэлд авч ажилласан юм.

29-н туслах ажилтныг бүртгэлжүүлжээ. Цаашид энэ ажлыг хугацаанд нь бүрэн бүртгэлжүүлэхээр ажиллаж байна.