sonin.mn

КИЕВ. /ITAR-TASS/. Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович болон түүний ойрын хүрээний хүмүүсийн хянадаг хэдэн арван компанийн дансан дахь 1,4 тэрбум гаруй долларыг хаасан байна. Энэ тухай тус улсын Санхүүгийн мониторингийн төрийн албаны гуравдугаар сараас 10 дугаар сарын тайланд мэдээлжээ.

Тус албаны мэдээлснээр, уг мөнгөний ихэнх нь Украины банкуудад нээсэн дансуудад байсан байна.

“Януковичийн гэр бүлийн” хянадаг 44 компанийн дансанд хаасан нийт мөнгөний хэмжээ 1,42 тэрбум болсон. Үүний 1,37 тэрбумыг нь Украинд, 49,51 саяыг гадаадад хаасан” гэж Санхүүгийн мониторингийн төрийн алба тэмдэглэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: