sonin.mn

“Рио Тинто”-гийн төлөөлөл Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны үеэр “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар чинь өмнөх байр сууриасаа буцвал бид танай улсад нэг ч ам.долларын хөрөнгө оруулалт хийхгүй” хэмээн мэдэгдэж байсныг хэн бүхэн мэдэж байгаа байх.

Харин Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа "Рио Тинто"-гийн том гэх захиралд захидал бичиж байсан юм. Тэгвэл Рио Тинтогийн захирал Сэм Валш “Дараагийн Ерөнхий сайдтай Оюутолгойн асуудлаар дахин зөвшилцөх боломжтой боллоо” гэсэн ярилцлагыг өгчээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажилласан Н.Алтанхуягтай зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Учир нь Н.Алтанхуяг хоёр талд харилцан ашигтай гэхээсээ илүүтэйгээр Монгол Улс давуу эрхтэй байна гэсэн байр суурьтай байсан юм.

Харин энэ бүхнээс харахад уул уурхайн баялагт шунагч “Рио Тинто”-гийн зүгээс эх орноо гэсэн сэтгэлээр хандах Ерөнхий сайд бус, тэдэнд ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэх Ерөнхий сайд хэрэгтэй бололтой. Нөгөөтэйгүүр үүнээс үзэхэд Н.Алтанхуягийг зайлуулах сонирхолтой байжээ гэдэг нь харагдах биз.

 

Э.Мягмар