sonin.mn

Сүүлийн үед УИХ-ын эмэгтэй гишүүдийн ажлыг МУГЖ И.Одончимэг, жүжигчин Г.Ундармаа хоёр урдуур нь орж хийгээд байх болсон билээ.

“Х ТҮЦ ” прадокшны жүжигчин И.Одончимэгийн хувьд “Мобиком” компаниас хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорч “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа. Харин жүжигчин Г.Ундармаа”Итгэлийн танхим-2” төслөө нээсэн.

Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа, Л.Эрдэнчимэг нар дээрх хоёр жүжигчинг төрийн ордонд хүлээн авч уулзав. Энэ үеэр ичиж нэрэлхсэн Л.Эрдэнчимэг гишүүн “УИХ-ын эмэгтэй гишүүд бидний зорьж ажиллаж байгаа нэг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, мөн эмэгтэйчүүдийн төлөө юм. Тэгэхээр бидэнтэй хүсэл зорилго нэг та бүхэндээ баярлаж байна. Цаашид энэ талаар хамтарч ажиллах болно” хэмээн мэдэгдэхдээ нүүр нь ялимгүй улайсан харагдсан.

Бодвол жүжигчин бүсгүйчүүд урдуур нь орж ажлыг хийгээд байгаад санаа нь зовж ичингүйрсэн бололтойдог оо.

Эх сурвалж: