sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ дараах зүйлийг өгүүлэв.

 

1.  УИХ дахь МАН-ын бүлгийн санал хоёр хуваагдаагүй болно.

2. АН-аас Ерөнхий сайдаар зөвшилцөх санал ирүүлсэн бөгөөд нэр дэвшүүлж буй Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн МАН-ын УЗ-ийн  шийдвэр гарсан.

3. АН-аас Засгийн газарт хамтрах санал, хүсэлт ирээгүй. Ирээгүй байгаа асуудлыг МАН-ын УЗ хэлэлцээгүй.

4. МАН бол хамтын шийдвэр гаргадаг нам.  МАН-ын УЗ шийдвэр гаргасан тул  УИХ дахь МАН-ын бүлэг нэгдсэн нэг шийдвэрээ биелүүлж ажиллана.

5. 2015 оны Төсвийн тухай хуульд МАН-ын бүлэг маш нухацтай хариуцлагатай ажиллаж нийтдээ 8 удаагийн томоохон хурал зохион байгуулж ажиллав. Алдаа дутагдалтай, хариуцлагагүй хандсан олон алдааг засч эрх баригчдыг завгүй улс төржиж байхад нь эдийн засгийн хямралыг даван туулах тал дээр анхаарч ажилласан гэв. Энэ үеэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд: "Шинэчлэлийн Засгийн газар хангалтгүй ажилласан учраас ийм хүндрэл бий болсон. Тийм учраас хүндрэлийг буй болгосон шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын газрын дарга Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэмжих боломжгүй гэж Удирдах зөвлөл шийдсэн. Энэ шийдвэрийг өнөөдөр өглөө Ардчилсан намын дарга З.Энхболдод албан бичгээр хүргүүлж байна" хэмээсэн юм.