sonin.mn

Нийслэлийн 375 жилийн хүрээнд нийслэлээс зохион байгуулж буй “хорт зуршлын эсрэг“ сургалт сурталчилгааг дэмжиж ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн суралцагчдын дунд “Тамхи хор уршиг” хэлэлцүүлэг зохион явууллаа.

Суралцагчид дэвшүүлсэн асуудлыг зөв шийдвэрлэж, багаар хамтран ажиллахын ач тус, тамхины хор хөнөөл, тамхидалтын эсрэг арга хэмжээг хэрхэн зохион байгуулах тухай хэлэлцүүлэг хийж “эссэ” бичлэгийн уралдаан зохион явуулсан байна.

Үйл ажиллагаанд нийт 14 суралцагч хамрагдлаа. Эссэ бичлэгт суралцагч  Анужин, Сара, Мөнх-Амгалан нар сайн бичиж санаа бодлоо чөлөөтэй илэрхийлсэн байна.

ХУД ЗДТГ