sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Худалдааны яамны урьдчилсан тооцоолсончлон тус улсын ДНБ-ий жилийн үзүүлэлт энэ жилийн гуравдугаар улиралд 3,5 хувиар өсчээ.

АНУ-ын эдийн засгийн 70 хувийг эзэлж байгаа хувийн хэрэглээний өсөлт гуравдугаар улиралд 1,8 хувь байсан бол хоёрдугаар улиралд энэ үзүүлэлт 2,5 хувьтай гарсан байна.

Өмнөх улиралд 11,1 хувьтай гарсан экспортын өсөлт гуравдугаар улиралд 7,8 хувь болж буурчээ.

Хоёрдугаар улиралд АНУ-ын ДНБ 4,6 хувиар өссөн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: