sonin.mn

ЛАГОС. /Xinhua/. Нигери улсын баруун өмнөд нутагт долоо хоногийн өмнө барьцаалагдсан Германы иргэн суллагдлаа гэж албаны хүмүүс өчигдөр мэдэгджээ.

Оган мужийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Абимбола Оеэеэми, барьцааны хүн өчигдөр аврагдсан, тэрээр Лагос хот дахь Герман компанийн албаны хүмүүстэй уулзсан гэжээ.

10 дугаар сарын 24-нд Оган мужийн “Огбере” гэх газарт үл таних буутай этгээд герман залууг барьцаалжээ.

Нигерийн зүүн өмнөд нутагт гадаадын иргэдэд чиглэсэн хүчирхийлэл газар аваад байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: