sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногт Иракийн хойд болон төвийн нутагт “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй хийсэн тэмцэлд Иракийн Засгийн газар болон Курдын хүчнийхэн нэлээд амжилт үзүүлсэн гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл мэдэгдлээ.

Энэ ахиц дэвшил урам өгч байна гэж Хейгл пүрэв гарагт Пентагонд хэвлэлийн бага хурал хийхдээ хэлсэн байна.

Энэ бүлэглэлийн босогчдыг дарахын тулд өргөн цар хүрээг хамарсан цогц стратегийг боловсруулах нь, тухайлбал, нөөц хангамж нийлүүлж байгаагаас гадна шинээр хүмүүс элсэж буйг зогсоох нь чухал гэж АНУ-ын БХЯ-ны тэргүүн онцлон тэмдэглэсэн юм.

Туркийн хил дээр байдаг Сирийн хойд  нутгийн Аян аль-Араб хот “Лалын улс”-ын гарт ороход ойрхон байна.

Тус хотыг хамгаалахын тулд АНУ-ын хүчнийхэн өчигдөр болон уржигдар агаараас нийтдээ 10 удаа цохилт өгсөн аж.

Г.Доржханд

Эх сурвалж: