sonin.mn

УАГАДУГУ. /Xinhua/. Буркина-Фасо улсын ард түмэн 27 жил улсаа удирдсан Ерөнхийлөгч Брэс Компаорег эсэргүүцэн жагсаж байна. Учир нь Ерөнхийлөгч Компаоре дахин ерөнхийлөгч болохыг хүсч байгаа аж. Жагсагчдын зарим нь аюулаас хамгаалах хүчний албан хаагчидтэй мөргөлджээ.

Залуучууд голдуу хэдэн мянган эсэргүүцэгч нийслэл Уагадуга хотынхоо гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэдний зарим нь парламентынхаа ордон руу дайрсны улмаас аюулаас хамгаалах хүчний албан хаагчидтай мөргөлдсөн аж.

Нэмээд гурван удаа ерөнхийлөгч болгох өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулахыг Компаоре парламентаасаа хүсчээ. Тус улсын одоогийн Үндсэн хуулийн дагуу бол, тэрбээр ирэх жилийн сонгуульд өрсөлдөх боломжгүй.

Компаоре нь 1987 онд төрийн эргэлт хийн эрх мэдлийг булаан авсан юм. Тэр цагаас хойш тэрбээр Баруун Африкийн энэ улсын ерөнхийлөгчөөр дөрвөн удаа сонгогджээ.

Г.Доржханд

Эх сурвалж: