sonin.mn

Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газрынхаа төлбөр төлөөгүй зарим аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг цуцлаж байгаа аж. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албаны мэргэжилтэн Ц.Хашчулуунаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Газрынхаа татварыг төлөөгүй аж ахуйн нэгж байгууллагуудын эрхийн цуцапна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн Засаг даргын 2014 оны есдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах тухай захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу бид татвар хураалтыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.

Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны алба нь нийслэлийн төсөвт төлөвлөгөөр 742.2 сая төгрөгийн газрын төлбөрийг орлогыг хурамтуулах үүрэг хүлээсэн байгаа. Одоогоор энэ ажил 74 хувьтай явагдаж байна.

Гэтэл зарим нэгэн газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын хөтөлбөрийгтөлөхгүй байна. Тиймээс газар ашиглах, эзэмших эрхийг нь хүчингүй болгоно.

-Танай дүүргийн хэмжээнд хичнээн байгууллага газрынхаа төлбөрийг төлөөгүй байна вэ. Нэрийг дурдахгуй юу?

-Одоогоор 13 аж ахуйн нэгж газрынхаа төлбөрийг төлөөгүй буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Тодруулбал, ЗМБИ, Агурутан, Скай инфинит, Жи энд Ар, Байгаль эх шугуй, Эко тогтоол, Голланд байшин, Патитайм, Эл И Жи Пи, Маркиза зэрэг компаниуд болон Зоос, Төрийн банк гэсэн газрууд төлбөрөө төлөөгүй байгаа.

Эдгээр аж ахуйн нэгжүүд нийтдээ 22.4 сая төгрөгийн газрын төлбөр төлөх ёстой. Гэтэл төлбөрөө төлөхгүй төсөвт хүндрэл учруулж байна.

-Аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөрөө төлөхийг шаардсан албан шаардлага хүргүүлсэн үү?

-Уг нь эдгээр аж ахуйн нэгжүүд газар эзэмших эрхтэй учир газрын төлбөр төлөх ёстой гэдгээ мэдэж байгаа. Газар эзэмшиж, ашиглах гэрээ ч байдаг. Гэтэл хуулийн дагуу уүргээ биелүүлэхгуй байна.

Бид төлбөрөө төлөхгүй байгаа эдгээр газар эзэмшигчидтэй эхлээд утсаар хол-богдож хэлсэн байгаа. Харин одоо хугацаатай албан шаардлага өгөхөөр бэлтгэж байна. Энэ хугацаанд амжиж төлөхгүй бол Газрын тухай хуулийн дагуу эрхийг цуцална.

-Газрын төлбөрийн хэмжээг яаж тогтоодог вэ?

-Ер нь аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа газрын хэмжээ нь янз бүр байдаг. Дээд тал нь хоёр га, доод тал нь 400 ам метр хүртэл газар эзэмшиж байна. Тиймээс төлбөрийн хувьд ч харилцан адилгүй байдаг юм.

-Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор тухайн аж ахуйн нэгжид нөхөн төлбөр өгдөг үү?

-Нөхөн төлбөр төлөхгүй. Учир нь аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн өмчийн газрыг зохих хууль тогтоомж, гэрээний дагуу түрээсээр эзэмшиж, ашиглаж байгаа.

Гэтэл гэрээний дагуу ашиглаж, эзэмшиж чадахгүй байгаа учир төр эргүүлээд газраа авч байгаа гэсэн үг. Ер нь бол газрын төлбөр татвартай л адил орон нутгийн төсөв төвлөрүүлдэг татварын нэг төрөл юм.

Н.Алт

Эх сурвалж: