sonin.mn

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн гэх яриа гарсанаас хойш олон ч хүний сандал суудлын асуудал хөндөгдсөн. Энэ асуудал Шадар сайдыг ч мөн тойрсонгүй. Намын дарга нь ирүүтээ түүнийг “Үүрэгт ажлаа өг, өөр хүнээр Шадар сайд хийлгэнэ гэсэн гэнэ лээ” гэх яриа өндрөө авсан.

Тэгвэл тэрбээр энэ талаар “Монгол Улсын шадар сай­дыг огцруулах, намын дэд дар­гын албан тушаалаас авах яриа мэр сэр хүний дотор гарс­ныг үгүйсгэхгүй. Хэрвээ үндэс­лэлтэйгээр ийм шийдвэр гарвал би Шадар сайдын, намын дэд даргын ажлаа өгнө. Зууралдаад байх шаардлага байхгүй” гэж шийдмэг хариулсан байна лээ.

Ер нь сүүлийн үед “Албан тушаалтайгаа зууралдаад байх со­нирхол алга. Хүсээд бай­вал өгч болно” гэх үг манай улс­төрч­дийн амнаас их га­рах болсон. Түүний адил Д.Тэрбишдага сайд ч мөн “Сандал, суудал бол яршиг л байна” гээд хэлчихлээ. Эрхэм сайдын хэлсэн үг үүний нэг үү эсвэл үнэхээр шалдар булдар дам ярианаас болж аж­лаа хийхэд нь хүндрэл учрав уу.

Эх сурвалж: