sonin.mn

ОХУ-ын засаг захиргаа хойд туйлын дэвсэг дэх эзэмшлээ өргөтгөхөөр НҮБ-д хандахаар төлөвлөж байгаа талаар Байгалийн нөөц, эко­логийн сайд С.Донской мэдэгдлээ. Ерөнхийлөгч В.Путин Засгийн газрын гишүүдтэй өнгөрсөн лхагва гарагт хийсэн хурлын үеэр Хойд мөсөн далайн 1.2 сая хавтгай дөрвөлжин дэвс­гийн хилийг өргөтгөх тухай хэлэлцсэн аж.

Түүнчлэн Хойд туйл бо­хирдсон гэх мэдэгдэл үндэс­­лэлгүй болохыг Бай­галийн нөөц, экологийн болон Батлан хамгаалах яам­­наас хэлжээ. “Гринпис” байгууллагын Оросын сал­барыг тэргүүлдэг С.Цыпленков “Хойд туйлд байсан Зөвлөлтийн цэргийн обьек­туудыг сэргээх явцад бүс нутгийн тэр тусмаа Вран­гель арлын байгаль орчин бохирдож, экологид хохирол учирсан” гэж энэ сарын дундуур хэлсэн аж.

Дашрамд дурьдахад, Хойд туйл, Хойд мөсөн далай нь аль ч улсын өмч биш юм. НҮБ-ын тогтоолд зааснаар Хойд мөсөн далайн дэвсэг эзэмших эрхтэй улсууд 10 жилийн хугацаанд өөрийн орны дэвсгийн хилийг өр­гөт­гөх хүсэлт тавьж болох аж. /ВВС.com/

Н.Тунгалаг

Эх сурвалж: