sonin.mn

Швед улсын засаг за­хиргаа Палестинийг улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Тус вант улсын Гадаад хэргийн яам­наас энэ талаар мэдэгдэл гаргасан аж.

Ийнхүү Швед нь Ев­ропын Холбооны гишүүн орнуудаас Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улс боллоо. Гадаад хэргийн сайд Маргот Вальстром “Шведийн Засгийн газраас Палестин улсыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гарга­лаа. Энэ шийдвэр нь палес­тинчуудын эрхийг батлахад чухал алхам болж байна” хэмээжээ.

Шведийн шинэ Ерөнхий сайд Стефан Левен энэ сарын эхээр Стокгольм нь Палестин улсыг хүлээн зөвшөөрөх талаар хэлж бай­сан. Гэвч Израиль улс уг шийдвэрийг шүүмжилсэн бөгөөд Гадаад хэргийн сайд Авигдор Либерман “бодож тунгаагаагүй, яарсан шийд­вэр” гэж мэдэгдсэн.

Дашрамд дурьдахад 1988 оны арваннэгдүгээр сарын 15-нд Алжирт болсон Палестиний үндэсний зөв­лөлийн ээлжит бус ху­рал­­даанаар Палестин улсыг тун­хагласан ч 2012 онд НҮБ-ын Ерөнхий ас­самб­лей Палестинийг улс гэж хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хугацаанд дэлхийн 134 улс Палестин улсыг хү­лээн зөвшөөрсөн хэдий ч Европын нэг ч орон бай­гаагүй ажээ.

/Лента.ру/
Эх сурвалж: