sonin.mn

ДАМАСК. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэж буй курдуудад туслахаар Иракийн курд цэргүүд Сирийн хилийн хот руу орж байна.

Иракийн курдууд нь Сирид тулалдахаар өөр улсаас очиж буй анхны хуурай замын цэргүүд болно.

Туркийн хилийн Аян аль-Араб хот нь “Лалын улс”-ын гарт орохын даваан дээр байгаа юм. АНУ болон бусад улс агаараас цохилт өгсөөр байгаа ч босогчид тус хот руу давшсаар байна.

Сирийн засгийн газраа эсэргүүцэгч бүлгийн мэдэгдсэнээр, Аян аль-Араб болон зэргэлдээх бүсүүдэд тулалдааны үеэр 800 гаруй хүн амиа алджээ.

“Лалын улс”-тай тэмцэж буй Иракийн Курдын автономит бүс тус хотод аюулаас хамгаалах хүчний 150 цэргээ байрлуулсан байна. Курдуудын олонх нь тус хотод амьдардаг юм.

Г.Доржханд

Эх сурвалж: