sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл Малайзын Батлан хамгаалахын сайд Хишаммуддин Тун Хусейнтай утсаар ярьж, хоёр орны Батлан хамгаалах яам хоорондын болон Ази-Номхон далайн бүс нутгийн харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.

“Лалын улс” болон Зүүн Өмнөд Ази дахь лалын шашинт босогчдын ажиллагааны идэвхжиж байгаа зэрэг аюулгүй байдлын хэд хэдэн асуудлыг Хейгл болон Хишаммуддин Тун Хусейн нар хэлэлцсэн гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби мэдэгдэв.

Тэрбээр, Батлан хамгаалахын сайд нар Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоог Малайз даргалах ээлж ирж буй талаар болон зургадугаар сарын 17-нд Украинд унасан Малайзын агаарын тээврийн "MH17" онгоцны сүйрлийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа талаар ярилцсан гэжээ.

Хейгл, Хишаммуддин нар хоёр талын харилцааг бэхжүүлэх болон дэлхийн сорилт бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: