sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Украины Луганск болон Донецк мужийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх ОХУ-ын Онцгой байдлын яамны /ОБЯ/ автомашины цуваа тус улсын Ростов мужид иржээ. Энэ тус яамны Хямралын байдлыг зохицуулах газрын орлогч дарга Олег Воронов мэдээлсэн байна.

100 ачааны машинаас бүрдсэн уг цуваа өвөлд бэлтгэлд зориулах барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, эм, хэрэгсэл, мөн материал-техникийн хэрэгсэл бүхий нийтдээ 1000 тонн ачааг  Луганск болон Донецк мужийн оршин суугчдад хүргэх юм.

Урьд нь Ростов мужийн засаг захиргааны төв болох Донын Ростов хотод Оросын ОБЯ-ны нисэх онгоцоор 100 тонн бүхий хүмүүнлэгийн ачаа хүргэснийг ачааны машинуудад ачих ажээ.

Оросын ОБЯ-ны автомашины цуваа Луганск болон Донецк мужийн оршин суугчдад долоо хоногийн хугацаанд 3000 хүртэл тонн хүмүүнлэгийн тусламж хүргэхээр төлөвлөж байна гэж тус яамны төлөөлөгч урьд нь мэдээлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: