sonin.mn

КИЕВ. /Xinhua/. Дэлхийн банкны мэдээгээр, Украинд улс төрийн эргэлт, эдийн засгийн хямралтай байгаа хэдий ч бизнесийн орчин сайжирч байна.

Дэлхийн банкнаас гаргасан “Бизнес эрхлэлт”-ийн жагсаалтад Украин улс 96-д орсон бөгөөд энэ нь өмнөхөөсөө 16 шатаар дэвшсэн үзүүлэлт болж аж.

Шинээр бизнес эрхлэх, үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх, татвараа төлөх зэрэг нааштай өөрчлөлт Украинд гарчээ.

Украин улс хөдөлмөрийн хөлсний татвар төлөлтийг цахим системд шилжүүлсэн нь компаниудын татвар төлөлтийг хялбарчилсан хэдий ч энэ нь байгаль орчны татварыг нэмэгдүүлсэн байна.

Гэсэн хэдий ч, барилгын зөвшөөрөл авах, жижиг хөрөнгө оруулагчдыг хамгаалах, цахилгаан эрчим хүч авах байр сууриа Украин улс алдсан байна.

Энэ үнэлгээ Украины хувьд нааштай шинж тэмдэг байлаа гэж Украины Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд Валерий Пятницкий мэдэгдэв.

Тэрбээр, жагсаалтад Украин улсын байр ахисан нь бизнесийн орчны олон улсын үнэлгээнд гарсан нааштай өөрчлөлтийн дохио боловч энэ нь хангалттай ахиц биш гэжээ.

Дэлхийн банк “Бизнес эрхлэлт”-ийн жагсаалт гаргахдаа дэлхийн 189 оронд бизнес эрхлэхэд хэр хялбар байдгийг судалж, 10 шалгуураар үнэлсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: