sonin.mn

МОСКВА. /ITAS-TASS/. Хятад, Беларусь, Казахстаныг Орос улсын гол түнш орнууд, харин АНУ-ыг Оросын өрсөлдөгч орон гэж дийлэнх оросууд үзэж байна гэж Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн /WCIOM/ Валерий Федоров мэдэгдэв.

2014 оны 10 дугаар сарын 25-26-нд “WCIOM”-ийн явуулсан судалгаагаар, оролцогчдын 51 хувь нь Хятадыг Оросын анд нөхөр, 32 болон 20 хувь нь Беларусь, Казахстаныг мөн анд нөхрөө хэмээн үзжээ.

Үүний зэрэгцээ, судалгаанд оролцогчдын нэг хувь хүрэхгүй нь АНУ-ыг Оросын түнш хэмээх үзэж, 73 хувь нь АНУ-ыг Оросын хамгийн гол дайсан гэжээ. Мөн 32 хувь нь Украин, 10 хувь нь Германыг мөн дайснаа гэж үзсэн байна.

Мөн цаашлаад Итали, Франц, Япон зэрэг орныг түншээ гэж ОХУ-ын иргэдийн нэг хувь нь үзжээ.

Судалгаагаар, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины талаарх гадаадын хэвлэл, мэдээллийн шүүмжлэлийг улс орныг нь устгах, бутраах гэсэн оролдлого гэж үзэж байна уу гэхэд судалгаанд оролцогчдын 82 хувь нь тийм, 12 хувь нь үгүй, 6 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

Судалгаанд Оросын 42 бүс нутгийн 130 хотын 1600 оршин суугч оролцсон аж.

Д.Нямтулга

Эх сурвалж: