sonin.mn

ДОНЕЦК. /ITAR-TASS/. Их бууны ширүүн цохилтод өртсөн Донецкийн химийн үйлдвэрийг сэргээн босгоно эсвэл нүүлгэн шилжүүлнэ гэж Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Ерөнхий сайд Александр Захарченко мэдэгдэв.

Ажилчдын хувь заяа яах вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр, “Бүгд Найрамдах Донецк Ард Улсад энэ үйлдвэр маш чухал юм. Энэ үйлдвэр нүүрс олборлоход ашигладаг тэсэлгээний материал үйлдвэрлэдэг.

Үүнийг сэргээн босгож, одоо байгаа газарт нь эсвэл өөр аюулгүй газар луу шилжүүлэх талаар бодож үзнэ. Нүүрс олборлоход ашиглах тэсэлгээний материал үйлдвэрлэх хэрэгтэй, энэ хоёр харилцан хамааралтай юм. Үйлдвэрийг хаана байрлуулахаа энэ сард багтаан шийднэ. Ажилчид ажлаа алдахгүй" гэж хариулжээ.

“Хаана байрлуулахаа шийдсэний дараа шинэчлэх ажлыг хурдан хийж гүйцэтгэнэ. Материал, төхөөрөмжүүдийг өөр өөр газраас авах бөгөөд эдгээрийг нэг газарт төвлөрүүлж, хурдан сэргээн босгоно” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: