sonin.mn

БЭЭЖИН./BBC/. Хятад болон Азийн 21 орон бүс нутгийн банк байгуулахаар тохиролцжээ. Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай хэлэлцээрт Хятадын нийслэл Бээжин хотод өнөөдөр гарын үсэг зуржээ.

50 тэрбум долларын үндсэн хөрөнгийг Хятад улс гаргана. Тус банк нь бүс нутгийн ядуу орнуудад төмөр зам тавих, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх, дэд бүтцээ хөгжүүлэхэд нь мөнгөн тусламж үзүүлэх ажээ.

АНУ, Өмнөд Солонгос болон Австрали улс банк байгуулахад оролцохгүй байна. Гэрээнд гарын үсэг зурсан орнуудын дотор Энэтхэг болон Катар улс байгаа ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: