sonin.mn

КИЕВ. /ITAR-TASS/. Оросын сэтгүүлч Евгений Киселевийг Украинд зорчихыг нь зөвшөөрлөө гэж тус улсын “Украинская правда” сонин мэдээлэв.

Украин улс Киселевийг албадан гаргасан тухай тэрбээр дурдаад, пүрэв гарагт Украины “Борисполь” нисэх буудалд ирэхэд нь хил нэвтрүүлээгүй гэж “Украинская правда” сонинд мэдэгдсэн байна.

Есдүгээр сарын 12-нд Аюулгүй байдлын албаныхан таныг Украинд нэвтрэхийг хориглосон учраас таныг албадан гаргасан гэж Украины хилийн хамгаалагчид Киселевд хэлжээ.

Үүний дараагаар Украины аюулгүй байдлын албаны даргын зөвлөх Маркиян Лубковский сэтгүүлчийн мэдээллийг шалгасан тухайгаа тайлбарласан байна.

“Бид гадаадын иргэдийн бүх мэдээллийг шалгаж байна. Үндэсний аюулгүй байдалд аюул учирч болзошгүй байгаа энэ цаг үед амьдарч байгаа учраас ийм зүйл боллоо. Та биднийг ойлгоно биздээ” хэмээн Лубковский тайлбарлажээ.

Тэрбээр, Украины Үндэсний хуулийн дагуу Киселевийг албадан гаргах шийдвэр гаргасан гэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: