sonin.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, ЭМЯ-ны дэргэдэх Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг хамтран Эрүүл мэндийн тусламжийн тэргүүлэгч чиглэл болох Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн шинэчлэлийн асуудлаар 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгээр:

 1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд,

 2. Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо ба өөрчлөлт, шинэчлэл,

 3. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийн агуулга, арга хэрэгсэл,

 4. Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, стратегийн хэрэгжилт, хяналт, тайлагналтын өнөөгийн байдал ба шинэчлэх төсөл,

 5. Халдварт бус өвчин, эрсдэлт хүчин зүйлсийн аймаг, дүүргийн шалгуур үзүүлэлт зэрэг олон чухал сэдвүүдээр хэлэлцлээ.  

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, НЭМҮТ-ийн удирдлага болон мэргэжилтнүүд, нийгмийн эрүүл мэндийн сургалт, судалгааны тэргүүлэгч байгууллага болох Нийгмийн эрүүл мэндийн сургууль болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн хэрэгжүүлэгч нарыг урьж олон талын оролцоог хангаснаар хэлэлцэж буй асуудлыг өргөн хүрээгээс авч үзэх, бодит байдалд нийцсэн өөрчлөлт хийх боломжийг олгосон, үр дүнтэй ажил боллоо.