sonin.mn

РОМ. /Prensa Latina/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн халдвар авсан тохиолдолд илрэх шинж тэмдгүүдийг дарж, цус алдалтыг зогсоох боломжтой эмийг манай улс гарган авсан гэж Италийн Эрүүл мэндийн сайд Беатрис Лорензин мэдэгдлээ.

“Энэ нь вирусийн гаралтай “Эбола” өвчний гол шинж тэмдгүүдийн нэг болох цус алдалтыг зогсоох бүтээгдэхүүний төрөлд орно. Гэхдээ энэ вирусийг дарахгүй” гэж тэрбээр тайлбарлав.

Италийн “Цэрэг-химийн эм зүйн хүрээлэн"-гийн бэлтгэсэн энэ эмийн клиникийн эхний шатны туршилт дуусан аж. Үүнийг “Эбола”-д хамгийн их нэрвэгдсэн Баруун Африкийн улсуудын нэг Сьерра-Леон руу илгээнэ.

Лорензины мэдэгдсэнээр, энэ эмийг цэргийн зорилгоор, ялангуяа, гэмтэл шархнаас үүдсэн цус алдалтыг зогсоохын тулд гарган авчээ. “Эбола”-гийн шинж тэмдгүүдийг дарахад ч үр дүнтэй болох нь нотлогдсон байна.

Г.Доржханд

Эх сурвалж: