sonin.mn

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. “Эбола” халдварт өвчин тархсан Баруун Африкийн оронд зорчсон эмч халдвар авсан байж болзошгүй учир АНУ-ын Нью-Йорк хотын эмнэлэгт түүнд шинжилгээ хийж байна гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамны албаны хүмүүс мэдэгдэв.

Халуурах болон ходоод гэдэс нь өвдөх шинж тэмдэг эмчид илэрч буйг 33 настай сэтгүүлч Крейг Спенсер олж мэдсэн тухай Нью-Йорк хотын Эрүүл мэнд, Сэтгэцийн эрүүл ахуйн газар мэдэгдэлдээ дурджээ.

Уг өвчтөн Гвиней улсад "Хил хязгааргүй эмч нар"-тай ажиллаж байгаад АНУ-д ирсэн бөгөөд өнгөрсөн 21 хоногийн турш “Bellevue” эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.

“Эбола” өвчний далд хугацаа нь 21 хоногоос хэтэрдэггүй байна.  Урьдчилсан шинжилгээний хариу 12 цагийн дотор гарах ажээ.

"Нью-Йорк хотын дунд давхаргынхан “Эбола”-гийн халдвар авах магадлал бага учир айдсаасаа салах хэрэгтэй. “Эбола” вирус нь халдвартай хүний биеэс ялгарсан шингэнд хүрсэн тохиолдолд халддаг,  халдвартай хүнтэй ойр байлаа гээд халдвар авахгүй" гэж Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: