sonin.mn

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль боллоо. Нөхөн сонгууль нь тус аймгийн Батширээт сумын 16, 18, 19 дүгээр хэсгийн хороо, Хэрлэн сумын 85 дүгээр хэсгийн хороонд энэ сарын 19-ны өдөр болж өндөрлөжээ.

Хэрлэн сумын нөхөн сонгуульд АН-аас Чингис хотын захирагч Н. Базарханд, МАН-аас Ц.Чогсомжав нар нэр дэвшин өрсөлдөж, Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Базарханд ялалт байгуулсан байна.

Харин Батширээт суманд АН-аас нэр дэвшигч Ц.Баярсайхан, МАН-аас Б.Мөнхбат нар өрсөлдөж Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Баярсайхан ялалт байгуулсан нь Ардчилсан намын бодлого орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаагийн үр дүн гэж иргэд үзэж байна.

Дээрх хоёр сумын ИТХ-ын төлөөлөгч байсан хоёр гишүүн төрийн албанд томилогдсон учраас ийнхүү нөхөн сонгууль явуулсан аж.