sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. “Эбола” вирусийн халдвартай тэмцэж байхдаа уг вирусийн халдвар авч, нас барсан эмнэлгийн ажилтнуудын ар гэрт Гвиней улсын эрх баригчид  нөхөн төлбөр олгож эхэлжээ.

Тус улсын “Эбола” вирусийн халдвартай тэмцэх эмнэлгийн багийн ахлагч Саккабо Кейтийн мэдээлснээр, тус улсын эрх баригчид вирусийн халдвараар нас барсан эмнэлгийн найман ажилтны гэр бүлд нийтдээ 10 мянган долларыг хэдийн төлсөн байна. Нөхөн төлбөр авах ёстой гэр  бүлийн жагсаалтад нийтдээ 42 гэр бүл багтжээ.

Эмнэлгийн 427 ажилтан “Эбола”-гийн халдвар авснаас 236 нь нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Изабель Нутталл урьд нь мэдээлсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: