sonin.mn

ЛОНДОН. /BBC/. Сири улс дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчдын байрлалд АНУ тэргүүтэй эвслийн хүчний есдүгээр сараас хойш өгсөн агаарын цохилтод 553 хүн амиа алдсан байна. Энэ тухай Их Британийн нийслэл Лондон хотод  байрладаг Сирийн хүний эрхийн байдлын хяналтын төвийн идэвхтнүүд мэдээлжээ.

Хүний эрхийг хамгаалагчдын тооцоолсноор, амиа алдсан хүмүүсийн 464 нь “Лалын улс” бүлэглэлийн босогчид, 57 нь бусад бүлэглэлийнх, 32 нь энгийн иргэд байсан байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын зөвшөөрөлгүйгээр АНУ тус улсын нутаг дэвсгэр агаарын цохилт өгч байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: