Монгол орныг балайрлын сүүдэр нөмрөв.
Энэ бол Төрийн ордонд 25 жилийн турш хуралдсан их тэнэглэлийн хуримтлал гадагш халин тархаж байгаа их гамшгийн сүүдэр билээ.
Ямар сайндаа л авлигаараа дэлхийд 2-т орчихоод “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж, түүнийгээ бахархан тунхаглаж байх вэ дээ. Тэр форум гэгчид нь “УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нийслэл, дүүрэг, 21 аймгийн удирдлагууд, нийслэлийн харъяа агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын 258 төлөөлөгч оролцож” гэнэ.
Уг форумыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн хэлсэн үг монгол оронд тэнэглэл савандаа багтахгүй болсныг аргагүй хүлээн зөвшөөрсөн буулт бас хошин эмгэнэл байлаа. “...Авлига гэдэг зүйл манай улсын тусгаар тогтнолд заналхийлж байгаа хамгийн аймшигтай зүйл болоод байна. Тиймээс авлигын эсрэг та бид нэг сэтгэлээр хамтран тэмцэж, энэ форумаар чин сэтгэлээсээ ярилцаж, туршлага мэдлэгээ хуваалцахыг хүсч байна. Авлигын эсрэг тэмцэж байгаа хүн бүхнийг би эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэмцэж байна гэж хэлмээр байна.” гэсэн нь үнэхээр элэг авмаар хошигносон байгаа юм.
Авлигын эсрэг олон улсын форум дээр Монголын хамаг авлигачдыг цуглуулчихаад туршлага мэдлэгээ хуваалцахыг хүснэ гэдэг тун ч нарийн мэдрэмжтэй хошигнол биш гэж үү!
Эрүүл хүн хараад сонсоод өөрийн эрхгүй элгээ хөштөл инээмээр, бас халаглан гайхширахаар энэ мэт тэнэглэл нэлэнхүй үргэлжилж байгааг та бид өдөр бүр харж сонсож байгаа.
Чухамдаа бол манайд авлига гэгч нь хамгийн ил тод, эрээ цээрээ алдсан үзэгдэл болсныг хэвлэл мэдээллийн өдөр тутмын мэдээллүүд гэрчилнэ.
Нийслэлийн Засаг даргын хэлсэнчлэн “манай улсын тусгаар тогтнолд заналхийлж байгаа хамгийн аймшигтай зүйл болоод байгаа” тэрхүү авлигачдын толгой хэрхэн бүрэлддэгийг, өнөөдрийн нийгмийн эмгэнэлт хийгээд эрх баригчдын увайгүй байдлыг хэдхэн гарчгаас л тодорхой харж болно. Тухайлбал:
“Алтангадасжсан” Засгийн газрыг байгуулахаар “мэргэшсэн тохироочид” ажиллаж эхлэв, “Н.Алтанхуягийн “шантаажны гэх сайд”-ууд тодорч байна”, “Бялуу хуваах” уламжлалт зарчмаа хадгалсан бүтцийг оруулж ирлээ”, “АН дахь эрх мэдлийн хуваарилалтаас МҮДН хасагдах уу”, “Ирэх оны төсөвт хууль зөрчсөн заалт олон байна.”
Энэ бол сүүлийн хэд хоногт Төрийн ордон дотор залрагсдын өөрсдийнх нь хэлж ярьсан үгийг дамжуулсан ганц нэг мэдээний гарчиг төдий нь л юм.
Монголын улс төрчид гэх эрх баригч бүлэглэлүүд албан тушаал эрх мэдлийг “амттай зоог хүртэх эрх” гэж ойлгодог, ах дүү амраг садан, фракц бүлэглэл, нутаг усаараа хуваан хувь хүртэж, хүртээдэг, бэлэглэдэг, наймаалдаг авлигын хэрэгсэл болгосноо ийнхүү ил тод ярьцгааж, бид түүнийг нь хөл бөмбөгийн тэмцээн үзэж буй хөгжөөн дэмжигчид шиг уухайлан дэвэргэж “талцан зодолддог” болсоор удаж байна.
Мэдээж ингэж бий болсон Засаглалын бүтэц яаж ажиллах нь ч тодорхой.
“НИТХ ын гишүүн бүр жилд 40 саяыг урамшуулал болгон авч байна”, “Дүүргийн ИХ-ын гишүүн бүр жилд 20 саяыг урамшуулал болгон авдаг болсон”, “Оргил рашаан сувилал” ТУЗ-ийн гишүүддээ хууль бусаар 20.5 сая төгрөгийн урамшуулал олгожээ”, “Үлийн цагаан оготныг устгах 1,8 тэрбум төгрөг салхинд хийсчээ”, “Засгийн газар Рио-Тинтог 4.0 тэрбум ам.доллараар нэмж урамшуулахаар шийдсэн”, “Авилгачдын халаасанд орсон 30 тэрбум төгрөг”, “28 сая төгрөг зээлээд алга болсон НИТХ-ын АН ын бүлгийн ахлагч Б.Отгонбаярыг эрэн сурвалжилж байна”, “Онцгой албан татвар 30 тэрбумаар багасчээ”, “М.Сономдил сайд 75 сая долларын тендерээр луйвардсан барилгаа эргэв” ... гэх зэргээр яригдана. Энэ бол сүүлийн хэдхэн хоногийн мэдээ.
Улсын төсвийн хөрөнгийн бүх зарцуулалтыг хянаж хариуцах, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг харин өөрөө хамгаас том авлигач гэдгээ хөдлөх болгондоо харуулна. Тэрээр төсвийн хөрөнгийг хэрхэн авлигын хэрэгсэл болгосныг дараах мэдээллүүд нотлоно. Үүнд:
1. “Цалин, тэтгэврийг нэмээгүй, иргэдийг хуурсан гэх шалтгаанаар Засгийн газарт шаардлага хүргүүлж, бүх нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулна хэмээж байсан. МҮЭХ / Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо/, АОЭНХ / Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо/-ны "Ам таглах" ажилд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МҮЭХ, АОЭНХ-ныхонд Сангийн яамнаас нэг тэрбум 380 сая төгрөг шилжүүлжээ. Ингэхдээ МҮЭХ-нд 700 саяыг шилжүүлсэн бол АОЭНХ-нд 680 сая төгрөг өгчээ.
2. Засгийн газар хэвлэл мэдээллийн 27 байгууллагатай 395 сая төгрөгийн хаалтын гэрээ байгуулжээ.
3. Засгийн газар иргэдээ тагнаж чагнаж, гэмт хэргийнх нь талаарх аливаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй хааж устгаж, хянахын тулд FinFisher олон улсын интернет, онлайн ертөнцийг хянах систем зохион бүтээж, худалддаг байгууллагад хандаж, их хэмжээний мөнгө төлжээ. Тодруулбал, FinSpy, FinFly USB, FinUSB Suite, FinFly ISP, FinIntrusion Kit, FinFireWire, FinFly LAN, FinFly Web зэрэг программ хангамжийн системийн лицензийг 16 удаагийн давтамжтайгаар худалдан авахдаа нийт 1.358.160 евро төлсөн байна. Хамгийн сүүлд л гэхэд 09 сарын 3-нд FinSpy программын төлбөрт 723 мянган евро төлжээ.
Хэдэн их наядаар нь мөнгө үйлдвэрлэж аваад цөөн бүлгээрээ хуваагаад цохичихдог Н.Алтанхуягт дээрх хэргүүд бол юу ч биш.
Ерөнхий сайд нь эрх мэдэл албан тушаалаа ашиглан 3 их наяд “хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэн” гүйлгээнд оруулж Монголын зах зээл дэх валютын нөөцийг хуу хаман хоослож, ам.долларын ханшийг огцом хөөргөн 1900 төгрөгт хүргэж, Монгол улсын эдийн засгийг санаатайгаар “хорлон сүйтгэж” байхад мэдээгүйжүүлэх тариа хийлгэчихсэн мэрэгч амьтан шиг суух УИХ-д дээрх хэргүүд бүр ч хамаагүй санагдах нь мэдээж. Ерөнхий сайд нь хичнээн том луйвар хулгай хийх тусам заримд нь бүр шулуухан хэлвэл УИХ дахь АН-ын олонхид “шоронгийн овгор” гэдэг шиг гайхуулан бардамнах сэтгэл төрдөг юм шиг байгаа юм. Ямар ч хэргийг нь улаан цээжээрээ хамгаалагсад олон.
Ямар сайндаа л УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “МАН-ын бүлэг зориуд ирцээ бүрдүүлж ирээд эсрэг санал өгч ажилд саад болж байна” гэж хүртэл аашилж загнан олны гайхширлыг төрүүлж байх билээ дээ.
Ямар ч ажил хийхгүй, хулгай луйвар хийчихээд чөлөөтэй явж байх нь УИХ-ын гишүүний давуу тал юм байна гэж ойлгох нь эрүүгийн гэмт хэрэгтний сэтгэл зүй. Яг тийм золбин сэтгэхүйгээс л ийм үг гарна. УИХ дахь олонхийн бүлгийн дарга нь ийм сэтгэхүйтэй байна гээд бодохоор энэ нам ямар золбин этгээдийн бүрдэл вэ гэдэг нь ойлгомжтой.
Нэг танил маань энэ бүхнийг зэвүүрхэн “Ордон доторх эрүүгийн ертөнц” хэмээн толгой сэгсэрч билээ.
Харамсалтай нь өнөөдөр “ордон доторх эрүүгийн ертөнц” улам бүр гадагшаа тэлж, “Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн сайн ажиллаж байна” гэж орилогсод олширлоо.
Тэднээс Засгийн газар хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэж чадаж байна уу? Ажлынх нь үр дүн яаж гарав? гэж асуугаад хэрэггүй.
Эрх баригч авилгачдын өөрсдийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч аргагүй яригдаж байгаа
- “Монгол улс инфляцийн өсөлтөөр дэлхийд “толгой цохиж” явна”,
- “Мэргэжлийн хяналтын байцаагч нар 300 мянган ам.долларын хэрэгт холбогджээ”,
- “Бизнэс эрхлэгчид 353.7 тэрбум төгрөгний татварын өртэй”,
- “Түлэнхийн төв сард 28 сая төгрөгийн түрээс төлдөг байжээ”,
- “Дарханы залуучууд театрын орох гарах хаалгыг бөхчүүд болон цагдаагийн бие бүрэлдэхүүнээр давхар хамгаалуулж байгаад МОХ-ны эрх мэдлийг хэдэн хүн булаан авлаа”
- “Газар тариаланг хамгаалах бүлгэм байгуулагдлаа”
- “Зам шаардлага хангахгүй байна”
- “Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг яаравчлахгүй бол хот бүхэлдээ өмхийрнө”
- Ажил хайгч эмэгтэйчүүдийн тоо өсчээ
- “Ажилтай орлоготой монгол хүн”-ий ажлын байрыг битгий булаагаач
- Хогийн цэгт ажиллах иргэдийн нас залуужиж байна
- “Хүннү” хорооллын барилга дээр ажиллаж байсан 51 настай эрэгтэй цахилгаан шатны хонгил руу унаж амиа алд
- Удаа дараа хүний аминд хүрсэн "Хүннү" хороололын ажил үргэлжилж байна
- Ганцхан өдөрт гурван хүн барилга дээрээс унаж амиа алджээ
- Сураггүй болсон залуугийн цогцосыг уурхайгаас олжээ
- Дархан-Уул аймагт дахин хүүхдүүд хоолонд хорджээ
- Сургууль завсардсан хүүхдүүд сул "наймаа" эрхэлж байна
- “Нарантуул худалдааны төвийн түрээслэгчид жагслаа
- Цэцэрлэгийн хүүхдүүд ундны уснаас хорджээ
- Нийслэлд золгүй байдлаар 6 хүн нас барав
- 18-24 насныхан гэмт хэрэг ихээр үйлдэж байна
- Гэмт хэргийн гаралт нэмэгджээ
- Өсвөр насныхан мансуурах нь ихэсч байна
- Канабис дахин илэрлээ
- Сайд жирийн иргэний газрыг дээрэмдэв
- Ажлаа мэдэхгүй яам гадаадын зөвлөхөд 700 сая ам.доллар төлж ажлын байр нэмэгдүүлэх зөвлөгөө авч гэнэ
гэх мэт мэдээллүүд, улс орон өдөр ирэх бүр өрөнд баригдаж, ард иргэдийн амьдрал доройтож байгаа бодит байдал ч тэдгээр орилогсдод хамаагүй. Яагаад гэвэл хулгайч луйварчдын идэж уусан үлдэгдэл шавхруу, өвдөл цөвдлөөр хооллож гаршчихсан, нам дагаж нийгмийн баялагаас завшиж амьдрахыг амь зуух цорын ганц боломж гэж ойлгодог болсон бэртэгчингүүдэд улс орон яах нь падгүй.
Н.Алтанхуягийн зорилго нь ч ийм тэжээврүүдийг олшруулснаар өөрийг нь илчлэх гэсэн бүхнийг боорлон дарж “хаанчлалаа” тогтооход чиглэж байгаа нь ойлгогдоно.
Ажлынх нь үр дүн ч тэгж гарч өнөөдөр төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, тендер, олгох зээл, цалин урамшуулал тусламж дэмжлэг бүхэн нь зөвхөн намын нөхөд танил тал, ах дүү, хамаатан садан гэсэн хүрээнд хуваарилагдаж, намын нэрээр томилогдсон болон томилогдох албан тушаалтнууд нь сайдаасаа эхлээд дээрэм, луйврын үйлдлүүдээрээ нэр алдраа цуурайтуулдаг боллоо.
Тэр ч байтугай “та нар боломжийг ашиглаж чадахгүй бол хохь чинь шүү!” гэж намаасаа томилогдсон хурган дарга нартаа үүрэгдсэн гэнэ гэсэн яриа олны ам дамжин яригдах болсон нь бодит байдалтай харьцуулаад харвал үнэхээр ч магадгүй гэсэн сэтгэгдэл эрхгүй төрөхөөр...
Ард иргэд ярьж шүүмжилсээр байсан бүхнийг засах нь бүү хэл улам эрээ цээргүй болгож, иргэдийн үгийг нохой хуцсанаас дорд үздэг байдал улам даамжирав. Сүүлдээ бүр “би АН-ын хүн учраас чи надад татвар төл” гэж нэхэхдээ тулж байна. Үнэнийг хэлсэн хүнийг заналхийлэх нь ч гаарлаа. Жирийн ард иргэд ямар ч хууль зүйн хамгаалалтгүйгээр зүсэн бүрийн дээрэмчид авлигачдын аргыг олж амьдрах гэж ядах болж, энэ байдал нь нийгмийг ёс зүйгүй амьдрах аргад түлхэж байгаа нь нууц биш ээ.
Хүн ёсны сэтгэл, хууль, шударга ёсны ойлголтыг гудамжинд хийсэх хаягдал цаастай адил болгож хаялаа.
Ийм амьдралыг цаашид хүлээн зөвшөөрөх аргагүй гэж үзсэн эрүүл саруул ухааны итгэл үнэмшлээрээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах өргөх бичигт гарын үсэг зурсан эх оронч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Цог нарыг шавхруу горьдсон тэр л бэртэгчингүүд, нам дагасан эрүүгийн гэмт хэрэгтэн, хулгайч луйварчдын сүрэг хараан зүхэцгээж байна.
Н.Алтанхуягийн нийгэмд бий болгосон ёс зүй энэ.
Тэжээвэр сүрэг нь болсон тэд ёс суртахууны үнэр ч үгүй Н.Алтанхуяг гэгч цагаандаа гарсан этгээдийн удаа дараагийн гэмт үйлдлүүдийг хамгаалан зөвтгөх ганц үг нь “Нийслэл хотын олон замын уулзварыг ямархуу болгосныг хар, юм хийж байгаа хүнийг битгий оролд!” хэмээн орилолддог байсан бол одоо Чингис бондын тэр их мөнгийг бүгдийг хэдэн замын уулзварт хийсэн гэвэл арай л дэндүү луйвардсаныг нь илчилчих гээд болохгүй болохоор хэлэх үг нь олдохгүй дэмий л араа шүдээ хавиран архиралдацгааж байна.
Дашрамд хэлэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн цагаандаа гарсан үйлдлүүд олон хүний багийг хуулж хэн нь хэн бэ гэдгийг ялгаж таних боломжийг олгож байгаа нь муу муухай бүхэн зайлах цаг нь болж байх шиг.
Ямар ч гэсэн дугуй дугуйгаа олох ялгарлын явц нь түргэслээ. Үүний нэг нь Н.Энхбаяр Н.Алтанхуяг нарын байгуулсан гэрээ юм.
Цаашид Н.Алтанхуягийн толгойлсон энэ Засгийн газрыг ажиллуулснаар Монгол Улс тулгамдаж буй асуудлаа шийдэх нь бүү хэл өрийн дарамт, ядуурал, улс орны эзэнгүйдэл улам аюултай байдалд орох нь ээ гэдгийг АН-ынх нь нөхөд дотроос ч ойлгож мэдрээд бүр Нийслэлийнх нь Засаг дарга хүртэл “авлига улс орны тусгаар тогтнол аюулд учрууллаа” гээд зарлаж байхад МАХН-ын дарга гэх Н.Энхбаяр Н.Алтанхуяг дээр очиж Засгийн газрыг чинь огцруулахгүй тогтооё. Бие биенээ хамгаалж идсэн уусан бүхнийг чинь дарж өнгөрөөхөд туслая. Хамтарч өөр бодолтой бүхнийг яллаж шийтгэж даръя гэж тохиролцож байгаа нь энэ хоёр хүн хэн бэ гэдгийг ард түмэндээ тодорхой таниуллаа.
Хийсэн гэрээнийх нь утга ийм л байна.
Гэтэл дагаж далдаганадаг зарим этгээд нь “Н.Энхбаяр агуу лидер юм. Дөнгөж хүрч ирээд л АН-ыг дотор нь хагалан бутаргаж чадлаа” гэх мэтээр иргэдийн тархи угаахыг оролдож эхлэлээ.
Ёс суртахуунтай хүн ёс суртахуунгүй этгээдийн эрх мэдэл байр суурийг нь хамгаалах гэж найр тавьдаггүй юм. Шударга хүн бурууг нь шүүмжилдэг болохоос нуун дарагдуулах гэж хуйвалддаггүй юм. Луйврыг өөгшүүлэх хуйвалдааныг улс төр гэдэггүй юм.
Үүнийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдэх гэмт хэргийн сэдэл гэдэг юм.
Харамсалтай нь ард түмэн яаж ч өрөвдөж хайрлаад, итгэл хүлээлгэсэн ч Н.Энхбаяр гэдэг хүн өш хонзон, эрх мэдлийн шунал нь буцалсан луйварчин чигээрээ л үлдлээ.
Уг нь ард түмэн их итгэл хүлээлгэж АН-д Төр Засгийн бүх эрх мэдлийг, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын эрх мэдлийн жолоог атгуулсан. Гэвч улс оронд муу муухай бүхэн өсөн дэвэрснээс биш буурсангүй. “Эзэнгүй төрийн эмгэнэл”-ийг телевизээр өдөр бүр илэрхийлсээр... Харин эрх баригчид Төрийн ордныг тэнэглэлээр дүүргэснээс өөр юу ч хийсэнгүй. Бүр Монгол Улсын оршин тогтнолыг ч үгүй хийж мэдэхээр болоод байна.
Өнөөдөр аргагүйн эрхэнд ажлын байр амьжиргааны орлоготойгоо үлдэхийн тулд Төр Засгийн, түүний дотроос Н.Алтанхуягийн талаар ямар ч шүүмжлэл хэлэхээс айж, ямар ч тэнэглэлийг нь магтан саймшрахад хүрч байгаа олон хүний сэтгэлийг ойлгож байна.
Гэхдээ амьдрахын тулд тэнэг болохыг зөвшөөрч болно гэж үү!
“Урсгалгүй ус ширгэдэг, тэмцэлгүй ард түмэн мөхдөг” гэсэн сургаалийг би биш үе үеийн ухаантнууд захиж ирсэн юм шүү!
О.Лхагвадорж
Сэтгэгдэл0
Manai 3 jol odoinyydiin baij baigaag, amandaa yul orno tuuniig byrj baidag 3. Medleg,chadvar, bolovsrol yuch baihgui, syydal ni elbegdtsen.
… Ардчилалын баг зүүсэн бус Ардчилалын бодит үнэн төрх , түүний боловсорсон үр жимс нь Ардчилсан хужаа Ц Элбэгдорж , ерөнхий хулгайч Н Алтанхуяг , хууль бус УИХ ын хууль бус дарга З Энхболд тэргүүтэй арчилсан хужаа луйварчид урвагчид мөн бөгөөд Ардчилалын амин сүнс нь Бүтээх бус бусниулах , хууран мэхлэх, худал хэлэх , хулгайлах , дээрэмдэх , гүтгэх , урвах гэсэн ерөнхий зан төлөвөөр илэрдэг . Тиймээс ч Монголчууд эртнээс нааш нэг толгойтой хүнээс гажууд гар хөл, үс хумс нь толгой нь болж засаг захиргаагүй дураараа дургиж дун чөмгөөрөө амьдрах хүсэлтэй түрийний бөөс толгойд гарсан өнөөгийн ардчилсан нийгмийн мөн чанарыг Арван таван толгойтой Атгаалжин Хар Mангасаар төлөөлүүлэн үлгэртээ өгүүлдэг байсан. ...
Ер нь л үнэний хувьтай зүйл бичсэн байна
unen bichsen b.a uls tur dagasan setguulch uhaantai yumnuud-n hajuud goloor ni barimttai bichsen b.a Mongol oron suirj b.a iim l niigemd bid odor honog ongorooj b.a da
Энэ ИХ-н гишүүд одоо яагаад өөрсдөдөө хууль гаргаад, муухай харгис нийгэм байгуулаад байна аа. өглөө бүр хаалгаар нь орж технологийн асуудлыг нь шийдвэрлэдэг аугаа хүний юмыг яагаад БЯ, тэр Авдай, АН-н Сүхбаатар, тэт Отгонбаяр эд нар юу ч мэдэхгүй байж булааж авч бах таваа хангаад байна. Хэзээ байхдаа БЯ, багш нар үйлдвэр байгуулалцах нь байтугай, технологи боловсруулж өгөх нь байтугай ганц жор бичиж өгчихөөд сул цалин аваад бас оюуны өмч булаагаад байгаа юм бэ. Колони болсон ч хамаагүй өөрсдөө феодалын эрхээ хадаглаж үлдэх гээд энэ зарим нөхдүүд адгуус болчихоод байна.
Бух терлийн хорт хавдар болон евчин эмгэгийг чанартай, Солонгос, Тайланд болон бусад орноос хямд эмчлэх боломжийг Тайваний тев эмнэлэг олгож байна. Телеелегчийн газар:99180688,98603636
“Урсгалгүй ус ширгэдэг, тэмцэлгүй ард түмэн мөхдөг” гэсэн сургаалийг би биш үе үеийн ухаантнууд захиж ирсэн юм шүү! ............ ТЭГЭЭД ТЭМЦЭХГҮЙ ЯАГААД БАЙГАА ЮМ БЭ? ТЭМЦЭХЭД ЮУ НЬ БОЛОХГҮЙ БАЙНА?
АВИЛГАЛ Ч САЙХАН ЗҮЙЛ ШҮҮ..АВИЛГАЛ ҮГҮЙГЭЭР МОНГОЛ УРАГШАА ЯВАХГҮЙ.
Авилгалын сүүдэрт Элбэгдорж тоглож байгаа хүүхэд шиг байдаг. Алтанхуяг угийн мулгуу учраас эхнэр, хүүхдээрээ хулгай хийлгэхээр авилгал биш гэж боддог. Ийм амьтад төрд гарчихсан өдөр хоног өнгөрүүлж гадныхны өмнө сүүлээ шарвалзуулахыг ардчилал гэж тэнэгтэж байх юм даа.
… Үндсээр нь сугалж хаяагүй цагт бохир шарилж урган эргэн тойрныхоо шимт ногоонуудын урган төлжих боломж , амьдрах нөхцөлийг боомилсоор байх болно. Улаанбаатарыг бүрхсэн зэрлэг шарилж мэт ардчилсан хужаа луйварчид урвагчид төрийн бодлогыг барьж байсан цагт бас нэг өөр мануухайгаа гаргаж ирээд тавина . Тэр нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх хуулийн дагуу ялгаа үл гарна гэсэн үг. Ардчилсан буюу ардыг алагчилах, хужаа иргэнийг дээдлэх нийгэмд Монголын тусгаар тогтнолыг устгаж Монгол ардын эрх чөлөө, оюуныг боомилсон далд колончилол тогтоох зорилготой харийнхан буюу Хятад, Америк, Өрнөдийн талд зүтгэж буй бардам дээрэнгүй шуналын тулам болсон тэнэг төрхтэй бузар хорон муу санааныхаа үйлээр өмхий лаг шавар намагт шигдсэнээ үл мэдэх ардчилсан хужаа луйварчид урвагч этгээдүүд Монголыг Хятадчилж шинэчлэх бодлогынхоо дагуу Монголын төр дахь харийнхны утсан хүүхэлдэйн үүргээ сайн биелүүлж байгаа урвасан хулгайн нүүр царайгаа өдөр ирэх тутам илчилж байна. ... , Харин эх орныхоо төлөө цогтой тэмцэгчид болох бидний удирдагч агсан Гоймон баатар Д Сүхбаатар , С Зориг агсан , М Зэнээ агсан , O Дашбалбар агсан , О Энхсайхан агсан , Хотгойдын Чингүнжав агсан , чин ван М Ханддорж агсан , Сайн ноён хан Т Намнансүрэн, Манлай баатар Ж Дамдинсүрэн агсан тэргүүтэй олон олон эх оронч хөвгүүд хорон муу урвагчидад хорлогдон алтан амиа алдсан ч Монголын ард түмнийхээ зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан Тэнгэрийн оронд амьдрах эрхтэй болдог бол үнэнч зүрхтэний амиар наадаж гараа цусаар угаагчид болох бузар угшилтангууд тамын гүнд хаягдан тэдний шүдээ хавирах чимээ , ёолон гаслах дуу нь халуун тамын орноос хэзээ ч тасрахгүй байх болно. … Юу тарина , түүнийгээ хураана . ... !!! ... Өнөөгийн энэ ороо бусгаа хүнд хэцүү цаг үед Монгол эх орноо хайрлагчидийн эсрэг бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх мэдлийг бохир мөнгөний тусламжтайгаар гартаа атгасан эрх ямбандаа хэт дулдуйдсан ардчилал нэртэй худал хуурмаг Хятаджсан үзэл суртлаар олон түмний тархийг угаагч хужаа муур багш Баобаар мэтийн бузар этгээдүүдээр удирдуулсан сэтгүүлч нэртэй худалдагдсан угаадас бичигчдийн бүлгийг хөдөлгөн зөвөөр сэтгэгчидийг доромжлол хараал зүхлийн бай болгодог ч гэсэн Монголын эх орончдын зүрх зориг нь үл мохон Монгол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл үл хувиран зүтгэсээр байх болно. ... Монголчууд мөхөж буй үндэстэн хэмээн ардчилсан хужаа луйварчид урвагчид хэдийгээр бузар санааны худал хуурмаг үрийг газар сайгүй цацаж ил шулуундаа гаран доромжилж байгаа боловч, … Улс орон , үндэстэний мөхөх , эс мөхөхийг зөвхөн Мөнх Тэнгэр Эцэг минь шийддэг юм. Улс орны ирээдүйн сайн сайхан хөгжил цэцэглэлт нь түүний хөвгүүдийн эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан зүтгэх зүрх сэтгэл, асгарах цус , зовох хөлс, нулимсны үнэ цэнээр батжин бэхжиж , өргөсөн алтан амины хэлхээсэнд гагнагдаж байдаг юм. … Монгол хэзээ ч мөхөхгүй. !!! ... Харин ч шинээр өндийн босох их сэргэлтийнхээ өмнө түр зуурын уналтын байдалд орсон гэхэд болохоор цаг үед бид амьдарч байна. Мөнх Тэнгэрийн ивээл ерөөлд агуу түүхийг хэдэнтээ бүтээсэн Монголын ард түмэн Мөнх Тэнгэрийн хүчин дор Түүний хүсэл зорилгын дагуу дахин агуу түүхийг бүтээх хувь тавилантай гэдгээ одоохондоо мэдээгүй байгаа ч гэсэн , … Хан Тэнгэрийн ивээлээр миний Монголын ард түмэн Чингис хааны өмнө ба эхэн үеийн Монгол орон мэт энэ хүнд бэрх ороо бусгаа цагийг заавал ч үгүй даван туулах болно. Надад бусдыг үгүйсгэх бодол алга гэхдээ Миний Монголыг үгүйсгэх гэж оролдож буй хэн боловч , … Их Монгол улсын гайхамшигт ирээдүйд багтан шингэх орон зай олдохгүй байх болно. !!! ... Идүүлсэн бут ногоорч , идсэн эрүү хувхайрах болно. !!! ...Мөнх Тэнгэр Эцэгийн минь гайхамшигт алдар, хүч чадлын доор бүх хүн төрөлхтөн бөхийж , … Түүний ивээл ерөөлийг хүртсэн Монголчуудын хувь тавиланд бүх дэлхий атаархах болно . !!! … Бүргэдээс бүргэдийн дэгдээхэй төрдөг , … Хэрээнээс хэрээний ангаахай гардаг . ... Арслангаас арслангийн гүег төрдөг бол гүрвэлээс гүрвэлийн зулзага гардаг. ... Энэ дэлхийн бүх юм өөрийн гэсэн зүй тогтолтой. Гэхдээ түүнээсээ хэзээ ч гаждаггүй юм. ...
Чам шиг хар хараалаар коментлон бөөлжигчид бол МӨНХ ТЭНГЭР биш, хараин МӨСӨН АТААРХАЛ л байдаг байхв
“Урсгалгүй ус ширгэдэг, тэмцэлгүй ард түмэн мөхдөг
“Урсгалгүй ус ширгэдэг, тэмцэлгүй ард түмэн мөхдөг
“Урсгалгүй ус ширгэдэг, тэмцэлгүй ард түмэн мөхдөг
“Урсгалгүй ус ширгэдэг, тэмцэлгүй ард түмэн мөхдөг
ichmeer
үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэгчээр юм болох байхаа.энэ хүн маш шудрага зөв зүйтэй юм бичсэн байна.ард иргэд минь үүнийг уншаач.оюун ухаандаа тунгаан бодооч бид болон бидний ирээдүй их л хэцүү байдалд орлоо шүү дээ.ардчиллын нэр ийг барьж ичих булчирхайгүй болсон ал танхуяг болон түүний хамсаатнуудад хариуцлага тооцож чадахгүй юу муу ард түмаэн гэж байдаггүй муу удирдагч гэж байдаг гэдэг үг л болоод байна шүү дээ.саэрээч сэрээч ард түмэн минь
ZAASAN DEER ARDCHILALTAI ZADIGAA ALDSAN ENE ULSIIG ZAG ALDALGUI ZALJ JOLOODOHGUI BOL ZARAI ALDSAN LUIVARCHDIIN GARAAR OROOD ZAASHDAA UDAHGUI SUIREKH N BAINA SHUU TA MINEE !
АТГ-ыг байгуулсан зорилого тодорч байна. Хээл идэгчдийг хамгаалах, хээл хахуулаас гордигчдыг залхаах зорилготой ажиллаж байна. хээл авч бороогийн алт, оюутолгойн гэрээ хийгчид бүх нийтэд тодорхой болоод байхад шалгахгүй тойроод байгаа нь хачирхалтай бишүү?
Үнэн үнэн.Луйварчдын бүлэглэлүүд болсон намуудыг тарааж,төрд шигдсэн бузаруудыг цэвэрлэхгүй бол монгол нар харахаас өнгөрлөө.Тэд одоо үр хүүхдүүдээ төрд шургуулж аалзны тор шиг хэрчихжээ. Төриин эрхииг ахиж эдэнд өгч болохгуй,сонгуулиин хуулииг эднээр хиилгэж болохгуй
Yamar ard tumen baina yag tiim mur zasag baidag.Avilgachdyg hen songoj turiin erhend gargaj bagaag ergetsuulj bodson irged hed baina.Erguulj baij suusan avgaigaa muulaad yavdag erchuud shig tenegtehgui shuu.