sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Канадад болсон хэрэгт эмгэнэл илэрхийлэхийн сацуу хариу арга хэмжээ авахад тус улсад дэмжлэг үзүүлэх санал тавьжээ.

Буутай хүн ямар шалтгааны улмаас гал нээсэн эсвэл тэрээр ямар нэг том бүлэглэлийн гишүүн байсан эсэх талаар мэдээлэл хараахан аваагүй байгаагаа Обама мэдэгджээ.

Түүний хэн болохыг мэдэх нь АНУ болон Канадад террорист ажиллагаатай тэмцэхэд чухал байсан юм гэж тэрбээр мэдэгдэв.

Обама Канадын Ерөнхий сайд Стивен Харпертай утсаар ярихдаа болсон хэргийг буруушаасан юм.

Одоогоор АНУ-д заналхийлсэн зүйл байхгүй боловч ард иргэдээ хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэж АНУ-ын Дотоодын хэргийн мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: