sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. “Лалын улс”-тай тэмцэхэд Итали улс хувь нэмрээ оруулахаар болсон тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл Италийн Батлан хамгаалахын сайд  Роберта Пиноттитой  утсаар ярилаа гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

“Лалын улс”-тай тэмцэх эвсэлд Итали улс хувь нэмрээ оруулахаар болсонд талархаж байгаагаа илэрхийлэхээр Хейгл утсаар ярилаа гэж Батлан хамгаалахын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби мэдэгдэлдээ дурджээ.

Италийн санал болгосон хувь нэмэрт Хейгл талархаж буйгаа илэрхийлээд, "Лалын улс"-тай тэмцэхэд Итали улс ямар үүрэг гүйцэтгэх талаар тус улсын армийн командлагч нартай АНУ-ын Төв командлал  хамтран ажиллана гэжээ.

Тэд цаашид харилцаа холбоотой байж, байнга яриа хэлцээ хийж, хамтран ажиллаж байхаа мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: