sonin.mn

БЭЭЖИН. /RIA Novosti/.  Пүрэв гарагийн өглөө Хонконгийн цагдаа нар 20 гаруй өдөр жагсагчдад эзлэгдсэн Монг Кок дүүрэгт найман хүн баривчилсан тухай цагдаа нарын мэдээлснийг Синьхуа агентлаг уламжилжээ.

Баривчлагдсан хүмүүс хүч хэрэглэсэн, зэвсэг биедээ авч явсан, нийгмийн хэв журам зөрчсөн хэрэгт холбоотой гэж цагдаа нар мэдэгдсэн байна.

Хонконгийн засаг захиргаа болон жагсагчдын төлөөлөгчид мягмар гарагт хэлэлцээ хийсэн боловч тодорхой ахиц дэвшил гараагүй юм.

Долоон сая хүн амтай Хонконгт шууд сонгууль явуулахыг эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод шаардаж байгаа билээ. Тэд зургадугаар сард онлайнаар 10 өдөр бүх нийтийн санал асуулга  явуулсан байна. Уг санал асуулгад 800 мянга орчим хүн оролцжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: